Хялбаршуулсан тайлангийн хүсэлт гаргах тухай

Ток Ток-д хүргэлт хийсэн бүх хүргэгчид хамаатай чухал мэдээлэл

Ток Ток-д хүргэлт хийж олсон орлогоосоо 10% эсвэл 1%-р улсад татвар төлөхийг анхааруулж байна.

Жилийн 50 сая ₮-с ихгүй орлоготой, НӨАТ суутган төлөгч болоогүй ХҮРГЭГЧ ТА 12/31-ний дотор Хялбаршуулсан тайлан илгээх хүсэлтээ гаргаснаар:
Зардлаа нотлох шаардлагагүй болж Нийт орлогоосоо 1%-н татвар төлөх боломжтой болно. (Хүсэлт илгээгээгүй тохиолдолд 10%-р төлнө)
Анхаарах:

  • Сургалтын төлбөр болон орон сууцны хөнгөлөлт эдлэх бол хялбаршуулсан горимд бүртгүүлэх боломжгүй.
  • Хялбаршуулсан горимд бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй

Хэрвээ хялбаршуулсан горимд бүртгүүлээгүй бол татвар 10%-р төлөхийг анхааруулж байна.

Заавар:

etax.mta.mn системээр хүсэлт илгээх заавар:

etax.mta.mn-д нэвтрэн орох - Хүсэлт цэс - Татварын тайлантай холбоотой - Хялбаршуулсан горимын хүсэлт