Өнцөгөө олох: Хоолны зураг авах бяцхан зөвлөгөөнүүд

Food Sep 10, 2019

? Төгс хоолоо сошиалын найз нөхөд болон дагагчтайгаа хуваалцах нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ та like авахыг хүсвэл амт шиг нь гайхалтай хоолны зураг дарж сурах хэрэгтэй. Доорх зөвлөгөөнүүд таны зургийг илүү дээр болгох болно гэдэгт итгээрэй.

1. Цэвэрхэн орчин бүрдүүлэх

Таны хоолны зургийг хоносон хоол шиг харагдуулах тэр бүх орчинг цэвэрлээрэй. Ойроос татаж зураг авсан ч гоё арын фонтой авсан ч анхаарал бүхэлдээ таны ер бусын хоолон дээр төвлөрөх ёстойг сана. Эргэн тойрны замбараагүй зүйлс дээр биш.

2. Амьдралаа гэрэлтүүл

Хоолны зураг авахад зөвлөх эхний зөвлөмж бол гэрэл таны хамгийн сайн найз юм. (бас хамгийн муу найз) Хэтэрхий бага гэрэл шөлийг харанхуй хоосон мэт харагдуулдаг бол хэт ихдэх юм бол цайвар хурц тойрог мэт харагдуулна. Тархсан байгалийн гэрэл хамгийн сайн зургийг гаргадаг. Шууд нарны тусгал болон харанхуй булан хэсгээс сэргийлээрэй.

3. Болгоомжтойгоор сүүдрийг ашигла

Зураг дарах үед гарах хоолны сүүдрэн дээрээ анхаарлаа хандуулаарай. Сүүдэр бол сайн зурагны чухал зүйлсийн нэг юм. Үд дундын цагт сүүдэр гарахгүй эсвэл маш бага зэргийн сүүдэр гардаг бол өглөө болон үдээс хойш цагуудад ширээ дүүрсэн урт сүүдэртэй болдог. Гярхайгаар ашиглаж чадвал аль аль нь өөрсдийн гэсэн онцлог харагдацтай. Хэт их сүүдэр нь сайн зүйл биш, та зурагныхаа одыг битгий харанхуйлуулаарай.

4. Өнцгөө тааруулах

Та тавагны эгц дээрээс дарж зураг авдаг төрлийн хүн үү? Энэ мэдээж гайхалтай байрлал. Гэхдээ адилхан зургийг өөрөөр дарж туршихаа мартваа.

Каппучиноноос тань савсах уур нь дээрээс харагдах хөөснөөс илүү гайхалтай харагдаж байж магад. Эсвэл бага зэргийн ташуугаас (75°)зургаа дарж бариста-н бүтээл болон уруулын будагны мөр хоёрын хослолоор үзүүштэй зурагтай болж болно. Үнэхээр хэт урлагийн мэт баймаар бол шилэн ширээний доороос аяганыхаа зургийг даран өөрийн ямар газар суугааг мэдэгдүүлж болох юм. Цаг нь ирэхэд хэрхэн гоё зураг дарах нь таны сонголт.

5. Contrast-ыг ашигла

Та ямар ч филтер болон өнгөний сонголт ашиглаж байсан зөв тохируулсан contrast нь таны хоолны зургийг төгс болгох болно.  Think light vs. dark or play complementary colors off one another to really engage your audience visually and keep them coming back for more.

6. Зургаа хүрээл

Бүх зүйл эгц урд бас төвд байх албагүй. Олон шилдэг зураачид тавагны талыг л зургандаа оруулан үлдсэнийг гадны үлдээх замаар анхаарлыг татдаг байсан. Зургаа дараад үзээрэй. Бүтэх үгүйг дарж байж л мэднэ шүүдээ.

7. ОЙРТ

Зураг сонирхолгүй байгаа нь хангалттай ойр биш байгаагаас болж байна гэж хэлэх нь байдаг. Тааруулан зүүмлэх эсвэл гоё филтер ашиглан хоолны зургаа анхаарлын төвд оруулаарай. Таны зураг авах чадвар ингэж сайжирснаар хүмүүс ч бас илүү зургийг тань сонирхох байх.

Гоё зураг дарах хүсэл төрж байна уу?,

Тийм бол TokTok апп-аа нээгээд хамгийн гоё зурагтай нэг хоолыг захиал. Хоолоо иртэл зураг дарах орчиноо бэлдэж амжина гэдэгт итгэж байна.

Яг одоогоор  TokTok app дээр шинээр бүртгүүлээд NEW5000 кодыг ашиглан 5,000₮ хямдралаа аваарай!

Татах линк:

Андройд үйлдлийн системтэй утсанд апп татах

iOS үйлдлийн системтэй утсанд апп татах