Эрс тэс уур амьсгалтай манай оронд хаврын улиралд үс хамгийн ихээр гэмтдэг. Тиймээс энэ улиралд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. “Үс сайхан бол зүс сайхан” гэдэг учир зуны улиралд биеэ бэлдэж буй охиддоо үсээ ч мөн арчлах талаар бяцхан зөвлөгөө өгье.
Үсээ угаах давтамжаа багасгаарай. Үсээ их давтамжтай угааснаар үсэнд байх ёстой, хэрэгтэй эдүүдийг устгадаг. Шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурыг 35-45 градуст тохируулах хэрэгтэй.
Үсний сэнс & үсний индүүнээс татгалзаарай. Хэрвээ чи үсээ байнга сэнсээр хатаадаг бол 40см орчим зайнаас сэнсээ “cool” буюу хүйтэн дээр нь тохируулж, нэг л хэсэгт үлээлгэх биш нийтэд нь үлээлгээрэй. Индүү нь үс унагахаас гадна, маш их гэмтээн богино хугацаанд салаалж, үсийг хугалах муу талтай. Байнгын халуун индүү, сэнс хэрэглээд байвал таны толгойнд ч бас муугаар нөлөөлөх учраас үсээ өөрөөр нь хатааж, индүүдэхийн оронд чийгтэй байхад нь сүлжих зэрэг эрүүл аргаар үсээ гоё болгоорой.
Нойтон үсэндээ болгоомжтой хандаарай. Үс нойтон үедээ хамгийн эмзэг болчихдог учраас ширүүн үрж арчихгүй, самналгүй хаттал нь хүлээгээрэй.
Гель, хөөс, лак. Үсний гель, хөөс, лак зэргийг хэрэглэхдээ хуйханд хүргэхгүй байх. Энэ нь хуйхны нүх бөглөрөхөөс сэргийлнэ.Үсний ангижруулагч, тэжээл, мист
Ангижруулагч болон мист нь үсийг чийгшүүлж, гялалзсан болгохоос гадна үсэнд давхар хамгаалалт болж өгдөг. Хэрвээ үс халзрах, үс уналт, хугаралт ихтэй бол үс ургуулах "Urankholboo" брэндийн эмчилгээний мистийг танд санал болгож байна. Энэ нь хуйханд үс ургах таатай орчинг үүсгэж, үсний ургалтыг нэмэгдүүлж, хуйхны үрэвслийг даран өтгөрүүлж, үсийг ургуулах үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүн юм.
Захиалах линк: toktokmall.mn-urankholboobrand