Үндэсний баяраар үндэсний брэндээ бэлэглэе 💚
Удахгүй болох цагаан сарын баяраар toktokmall.mn сайт хэрэглэгчдээ Монгол брэндээ дэмжин нэг бэлгээр олон хүн баярлуулахыг уриалж байна. Таны худалдан авсан бүтээгдэхүүн бүр Монгол бизнес бүрийн ард буй айл өрхүүдийг дэмжиж, баярлуулсан шийдвэр байх болно. Мөн таны захиалга бүрд талархлын захидал бэлгийн дугтуйн хамт дагалдах болно.
Үндэсний баяраар үндэсний брэндээ бэлэглэе ажлын онцлох брэндийн танилуццлга:

"Биднийг сонгосон хэрэглэгчдийнхээ урмыг хугалахгүй байна гэдэг бидний хамгийн том шалгуур юм даа"
Анх мэргэжлээ сонгох чухал үед гэр бүлийн зөвлөгөө болон зах зээлийн эрэлт, ирээдүйн баталгаа, өөрийн сонирхол, сэтгэл зүрхний дуудлага, хүсэл мөрөөдлөө дагахаар шийдэж хүнсний биотехнологич мэргэжлийг сонгон, ШУТИС-ийг төгссөн. “Монос Косметик” ХХК нь Монголдоо анхдагч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани учраас анх энэ ажилдаа технологичоор орж байсан. Ажилдаа дуртай учраас сэтгэлээсээ, хичээнгүйлэн ажилладгийг удирдлагууд маань үнэлэн, өнгөрсөн оноос “МОЙЛ” брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байна.
Мойл брэнд нь байгальд ээлтэй органик, Монгол хөрсөн дээрх байгалийн гаралтай түүхий эдийг боловсруулж арьс арчилгаа, бие арчилгаа, үс арчилгааны 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүнийг гаргаж авахын тулд маш олон удаагийн давтамжтай туршилт, судалгааг хийж шинэ бүтээгдэхүүн төрөн гарсны дараа худалдан авсан хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг уншиж урам зориг авдаг даа. Туршилт маань амжилттай болчихвол манай багийн “нар нь гарлаа” гэдэг шиг л үйл явдал болдог. Биднийг сонгосон хэрэглэгчдийнхээ урмыг хугалахгүй байна гэдэг бидний хамгийн том шалгуур юм даа.
Монгол улс төдийгүй дэлхий даяар хүргэлтийн үйлчилгээ нь хүмүүсийн үнэт цагийг хэмнэсэн, маш их өргөжиж буй салбар билээ. Харин энэ үйлчилгээг Монголдоо нэвтрүүлж, хүргэлтийн үйлчилгээгээр анхдагч компани болсон “Ток Ток” ХХК нь биднийг хэрэглэгчидтэй минь холбох гүүр болж өгдөг. Бүтээгдэхүүнийг маань стандартын дагуу, хурдан шуурхай хэрэглэгчдийн гарт хүргэж, биднийг болон хэрэглэгчдийг үргэлж баярлуулж байдаг танай хамт олонд талархал илэрхийлье.


Бид өдөр бүр хэрэглэгчдийнхээ хүсэл, хэрэгцээнд тулгуурласан шинэ загварын оймсыг үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Тод оймс” хэмээх гэр бүлд 7 хоногт багадаа л 2 шинэ загвар гаргах зорилготой, эрч хүчээр дүүрэн залуучууд байдаг. Өнгөрсөн 11 жилд бидний санаачлан гаргасан оймсны загваруудыг тоолбол барагдашгүй биз ээ. Одоогоор 60 гаруй төрлийн материал, түүхий эдээр хэрэглэгчдийнхээ хүсэл, хэрэгцээг ханган ажилладаг. 2011 онд сүлжмэлийн 7 машинтай, 6 ажилтантайгаар компани маань зөвхөн оймс үйлдвэрлэхээр байгуулагдаж байсан.
Одоо бид 100 гаруй сүлжмэлийн машинтай, 120 гаруй ажилтантай, өдөрт багадаа 20,000 оймс үйлдвэрлэх хүчин чадалтай, оймсноос бусад ноос, ноолууран эдлэл буюу малгай, ороолт, бээлий, өмд, цамц гэх мэт зүйлсийг үйлдвэрлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 40% нь Улаанбаатар хотын нэрийн 9 салбар дэлгүүр болон орон нутгаар худалдаалагддаг.
ОХУ, БНХАУ, Япон, Америк, Герман, Канад, Польш, Казахстан гэх улсуудад нийт үйлдвэрлэлийнхээ 60%-ийг экспортолдог. Тэмээний ноос, хөвөн, ноолуур гэх мэт түүхий эдээ малчдынхаа гараас авч өөрсдөө бэлдэн үйлдвэрлэлд оруулдаг. Харин улсад маань үйлдвэрлэдэггүй хөвөн даавуун утас, оймсны резинийг бид Солонгос улсаас импортлон ашигладаг. Дизайнерын ажлаас бид бүгдийн ажил эхэлдэг.
Тэдний зохиосон загварыг сүлжмэлийн машинд оруулан оймсыг сүлжиж эхэлдэг. Үйлдвэрлэлээс гарсан загварыг шалгаж, баталснаар гүйцэтгэх цехэд шилжүүлдэг. Гүйцэтгэх цехэд угааж, индүүдэн, савлах үйл ажиллагаа явагдсанаар оймс хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болдог.6 жилийн өмнөөс хүргэлтийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Компани маань өргөжиж,хүргэлтийн үйлчилгээний тал дээр олон судалгаа хийсэн.
Бидний эцсийн шийдвэр хүргэлтийн үйлчилгээг стандартын дагуу хийдэг toktokmall.mn брэндийн хамт олонд хүргэлтийн үйлчилгээгээ хариуцуулах байсан юм. Бидний хэрхэн ажилладгийг үйлдвэр дээр маань ирж нүдээр харан, сэтгэлээр ойлгож, санасанд хүртэл хамтарч ажилладагт талархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй.Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгчдийнхээ сонголтоор өнгөрсөн онд бид зөвхөн оймс үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийн 28%-ийг дангаараа эзэлдэг гэсэн судалгаа гарсан. Өдөр бүр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг хэрэглэгчдэдээ талархаж явдгаа хэлмээр байна. “Тод оймс” ХХК-н Ерөнхий менежер Б. Ууганбаяр

Хэдий хугацаа өнгөрсөн ч юмс анхных шигээ чанартай л байх хэрэгтэй...
Би үндэсний үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлдээ уягдан Лхамур брэндэд анх орж, ажилласаар 3 жилийг ардаа үджээ. Бүтээгдэхүүн бүр маань 100% гар үйлдвэрлэлээр хийгддэг тул ширхэг бүрд хамт олны маань сэтгэл зүрх шингэдэг.
Харин миний хувьд хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэж, бүтээгдэхүүнээ илүү сайжруулахаар ажилладаг тул их урамтай авдаг. Анх захирал маань агаарын бохирдол, чанар муутай ус, эрс тэс уур амьсгал зэргийн нөлөөллөөс болон арьсны асуудалтай болсон учир өөртөө зориулж цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хийж, цаашлаад өөртэйгөө адил арьстай хүмүүст туслахаар Лхамур брэнд үүсгэн байгуулагдсан.Бид Монгол улсынхаа байгалийн баялгуудыг сэтгэлээ шингээн боловсруулж, бүтээгдэхүүн болгон “Монголд үйлдвэрлэв” шошготойгоор дэлхийн 9 улсад экспортолж байна. Харин Монголдоо 4 нэрийн дэлгүүртэй ажилладаг бөгөөд онлайнаар хэрэглэгчдэдээ хүргэхэд toktokmall.mn сайттай хамтран ажилладаг. Ток Ток-с анх санал тавихад бид дуртайяа зөвшөөрөн, тус сайтаар дамжуулж, бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсэн. Шууд агуулах дээрээ бүтээгдэхүүнээ татан авч, ажилладаг учраас бидэнд хамтарч ажиллахад ямар нэгэн хүндрэл огт байдаггүй. Бүтээгдэхүүн бүрийг стандартын дагуу хэрэглэгчдэд маань хүргэдгээс гадна менежерүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо болон идэвхжүүлэлт сайтай ажилладагт нь бид баяртай байдаг.
100% гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бидний хувьд олон тооны яаралтай захиалга орж ирсэн тохиолдолд менежер, ажилтан гэлтгүй бүгд үйлдвэрийн хувцсаа өмсөн үйлдвэрлэлийн үе шатанд ажиллах үе бий. Бүгд ухас хийн дайрсан ажлаа дуусгаад аз жаргалтай инээмсэглэн суух хамт олноо харах хамгийн жаргалтай мөчүүдийн нэг.
Биднийг сонгосон хэрэглэгчийнхээ урмыг хугалахгүйн тулд ажилтан бүр нь сэтгэлээсээ ажилладаг хамт олондоо би хайртай.

Лхамур брэнд цагаан сарын баярыг тохиолдуулан бэлгийн багцууд гаргадаг ба хэрэглэгч та бүхнийгээ энэ жилийн үндэсний баяраар үндэсний брэндээ дэмжээрэй гэж уриалж байна. Мөн тун удахгүй хэрэглэгчидтэйгээ шинэ бүтээгдэхүүнээр уулзах гэж байгаадаа таатай байна.