ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
ТокТок хүргэгчээр хэрхэн бүртгэдэг вэ?
Хүргэгчээр бүртгүүлэх шаардлагыг хангаж байвал та 📱ТокТок driver -application татаж аваад бүртгэл үүсгэн АГРО оффис-т ирж хантаазаа аваад, сургалтанд сууснаар хүргэлтээ эхлэх боломжтой.
- Апп татаж бүртгүүлэн, гэрээгээ цахимаар хийнэ: https://rest.toktok.mn/short/driverApp
- Хантаазыг Оффист очиж авна. Оффис хаяг линк: https://shorturl.at/hopWZ
- Зориулалтын цүнхийг шинийг https://shorturl.at/cACFK эндээс худалдаж авна. Харин хуучныг https://shorturl.at/hmBUX эндээс худалдаж авах боломжтой.
- Хүргэлтээ эхлэнэ
ТокТок-д шинээр бүртгүүлж буй хүргэгчид тавигдах шалгуурууд
- 18 ба түүнээс дээш насны
- IOS-12, Android-5 үйлдлийн систем бүхий ухаалаг утастай байх
- Өөрийн нэрийн данс эзэмшигч байх
- Алхагч/Машин/Мопед/Дугуй/Scooter хүргэх боломжтой
- Сард багадаа 5 хүргэлт хийх
- ТокТок хантааз болон цүнхтэй байх
- Шинэ хүргэгчийн сургалтанд суух
- Хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх журамтай танилцан эрхийг нээнэ. Хүнс хүргэлтийн үйлчилгээний эрхийг тус тусын стандарт шаардлагуудад нийцсэн тохиолдод нэмэлтээр нээлгэдэг.
Хүргэлтийн үйлчилгээний төрөл
Хоол хүргэлт: ТокТок-ын хүргэлтийн үйлчилгээний стандартын дагуу хантаазтай, халуунаа барьдаг зориулалтын цүнхтэй хүргэгч хүргэлт хийдэг.
Хүнс хүргэлт: Хүргэгч та +20 хүргэлт амжилттай гүйцэтгэсэн, Хоол хүргэлт хүргэхдээ хэрэглэгчээс муу үнэлгээ авч байгаагүй бол Хүнс хүргэлтийг хийж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Татварын талаарх мэдээлэл
Та хүргэгчээр бүртгүүлж байгаа бол заавал татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай.
Хүргэлт хийх явцад асуудал тохиолдвол
Хүргэлтийн явцад аливаа саад бэрхшээл учирсан, хүргэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цаг алдалгүй 75057766 дугаарт залгаж, ээлжийн ахлахдаа мэдээлэл өгөөрэй.
Юу хүргэх үү?
- Бүх төрлийн ресторануудын халуун хоол
- Бүх төрлийн шингэн хүнс, уух зүйлс
- Хүнсний бэлдэц
- Бялуу
- Хүслийн хүргэлт /нэг цэгээс нөгөө цэгт хэрэглэгчийн захиалсан зүйлс/
- Хүнс хүргэлт
Хэрхэн хүргэх үү?
Хүргэгчид зориулсан аппликейшнаас оноогдох захиалгуудаас сонгон хүргэх боломжтой.
Апп татах линк: https://rest.toktok.mn/short/driverApp
Хүргэгчид тавигдах шаардлага
- 18 ба түүнээс дээш насны
- IOS-12, Android-5 үйлдлийн систем бүхий ухаалаг утастай байх
- Өөрийн нэрийн данс эзэмшигч байх
- Алхагч/Машин/Мопед/Дугуй/Scooter хүргэх боломжтой
- Сард багадаа 5 хүргэлт хийх
- ТокТок хантааз болон цүнхтэй байх
Ямар цагаар хүргэх үү?
Ток Ток-ийн ажиллах 09:00-02:00 цагаас та өөрийн хүргэх цагаа өөрөө сонгох боломжтой.
Хүргэлтийн төлбөр хэд вэ?
- Хүргэлтийн төлбөр+ км нэмэлт+ Гал Гал урамшуулал |зарлагдахад| + Ас Ас урамшуулал |зарлагдахад|+ Их Их урамшуулал= нийт үйлчилгээний төлбөр бодогдоно.
- Даваагаас ням гаригт хийсэн 7 хоногийн үйлчилгээний төлбөрийг дараа 7 хоногийн ЛХАГВА гаригт тогтмол олгодог
- Эхний 100 хүргэлтээ хийснээр 20,000₮ төгрөгийн урамшуулал авна
- Найзаа уриад 100,000₮ авах урамшуулалтай