ТООЦОО НИЙЛЭХ АЛХАМУУД

Харилцагч Oct 13, 2020

БОРЛУУЛАЛТЫН ТООЦООГ ХЭРХЭН НИЙЛЭХ?

  • Гэрээнд тусгасан хугацааны дагуу тооцоо тулна. Сар бүрийн 15, 30-нд тооцоо нийлдэг. Үүнээс өөр өдөр нийлэхгүй болохыг анхаарна уу.
  • Тооцоо нийлэхийн тулд Kitchen app-ын зүүн доод буланд байрлах борлуулалтын түүхээс өөрийн рестораны борлуулалтын тоо ширхэг, үнийн дүнг тулгаж баталгаажуулна. Тайлан дээрх Амжилттай захиалгыг зөвхөн татахыг анхаарна уу. Тооцоо нийлэх хувиа хасаад нэхэмжлэхээ имэйлээр илгээ. Email: stockkeeper@aggregator.mn Зураг 1, 2.
  • Үнийн дүнд зөрүү үүссэн тохиолдолд ТокТок Нягтлант холбогдож /утас 95205005/ тооцооны зөрүүг тулгана.

Зураг 1. Үндсэн дэлгэц дээрх ЗАХИАЛГЫН ТҮҮХ товчийг дарна
screen-1

Зураг 2. Тайлангаас ХУГАЦААГ сонгон АМЖИЛТТАЙ захиалгын борлуулалтын дүнгээр тооцоо нийлнэ.

client-care_report

ТООЦОО НИЙЛЭХ ҮЕД ЗӨРҮҮ ҮҮСВЭЛ ЯАХ БЭ?

Дараах хэд хэдэн тохиолдолд борлуулалтын тайлан, рестораны ПОС дээрх тайлан зөрдөг. Эхэлж зөрүүг олон, нягтлантай холбогдоно:

  • Kitchen app-ын зүүн доод буланд байрлах борлуулалтын түүхээс ЦУЦЛАГДСАН бүтээгдэхүүний түүхийг харна. Гэрээнд заасны дагуу Ресторанаас шалтгаалсан цуцлалтын дүнг үндсэн дүнгээс хасаж тооцно. ТокТок-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан буцаалт үүссэн бол ТокТок дээр буцаалтыг бүртгэн системд оруулдаг.
  • Цуцлаад, дахин оруулсан хоол 2 удаа бүртгэгдсэн. Хэрэглэгч захиалгаа цуцлаад солих, эсвэл нэмж бүтээгдэхүүн авсан тохиолдолд өмнөх захиалгыг нь цуцлаад 2 дахь захиалгыг оруулдаг байгаа. Энэ тохиолдолд зарим ресторан борлуулалтыг 2 удаа ПОС дээрээ бүртгэсэн тохиолдол гардаг, үүнийг үндсэн дүнгээс хасна.
  • ПОС-ийн үнэ, Хүргэлтийн үнэ зөрүүтэй гарсан. Зарим рестораны хүргэлт болон ПОС дээрх үнэ зөрүүтэй байдгаас Кассчин буруу үнийг сонгон дардаг. Энэ тохиолдолд ТокТок хүргэлтийн системд бүртгэгдсэн үнээр явна.

ДАСНЫ ДУГААР

  • ТокТок нь харилцагчийн гэрээнд тусгагдсан дансны дугаарлуу борлуулалтын дүнг шилжүүлнэ. Гэрээнд тусгагдаагүй дансруу мөнгө шилжүүлэхгүй болно.

БУСАД АСУУДАЛ

  • Бүтээгдэхүүний нэр, үнэ өөрчлөгдсөн бол нэн даруй ТокТок хариуцсан менежерт мэдэгдээрэй. Урьдчилж ажлын 3 хоногийн өмнө мэдэгдээгүйгээс үүдэлтэй борлуулалтын зөрүү дүнг тооцоолох боломжгүйг анхаарна уу.