TOKTOKMALL.MN САЙТ ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ЦОО ШИНЭ ШИЙДЛИЙГ ХҮРГЭНЭ

Oct 9, 2021

- Tok Tok брэнд хүргэлтийн үйлчилгээгээрээ олон нийтэд хэдийнээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн. WWW.TOKTOKMALL.MN онлайн худалдааны сайт нь нэг талдаа үйл ажиллагааг өргөжүүлэх, нөгөө талдаа хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах том ажил гэж харж байна. Онлайн худалдааны сайт нээх санаа, СЭДЭЛ хэрхэн төрсөн бэ?

Бид 100% хэрэглэгчдийнхээ хүсэлтээр toktokmall.mn сайтаа нээж байна. Анх Tok Tok апп-аа хоол хүргэлтээс эхлэхэд бусад төрлийн бүтээгдэхүүнийг шуурхай хүргүүлэх хүсэлтүүд маш их ирж байлаа. Тиймээс ч бид бага багаар апп дээрээ шинэ төрлүүд нэмж, шуурхай хүргэж эхэлсэн. Гэвч хоол, хүнсний хүргэлттэй хамт өөр төрлийн бүтээгдэхүүнүүд нэг дор захиалах нь хэрэглэгчдэд ойлгомжгүй байдал үүсэж байгааг бид анзаарсан. Учир нь очих хугацаа өөр, бүтээгдэхүүнээ сонгох, захиалах процесс ч ялгаатай. Тиймээс үйлчилгээгээ илүү хялбарчилж, өргөн хүрээгээр ажиллах зорилгоор toktokmall.mn худалдааны сайтаа зах зээлд нэвтрүүллээ.

- WWW.TOKTOKMALL.MN сайтын гол онцлог нь олуулаа нийлээд захиалахад илүү хямдхан, хэмнэлттэй байх гэж ойлгоод байна. Та энэ талаар дэлгэрэнгүй яриач?

Яг зөв. Манай сайтын хамгийн гол онцлог нь л тэр. Хамтдаа захиалбал хямдрахнөхцөлийг бид  захиалгын системдээ нэвтрүүлсэн. Тухайлбал та хоёулаа, гурвуулаа нийлээд нэг бүтээгдэхүүнээс захиалсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр авах боломжтой гэсэн үг. Олуулаа нийлээд авах тусам илүү хямдардаг, хэмнэдэг энэ систем Монголд нэвтрээгүй бөгөөд онлайн худалдааны цоо шинэ шийдэл гэж хэлж болно.

- Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа идэвхтэй хөгжсөн. Тэр дундаа ковид-19 цар тахлын нөлөөгөөр энэ салбарын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Тэгвэл WWW.TOKTOKMALL.MN бусдаас юугаараа  ЯЛГАРАХ вэ?

Бид харилцагч бүрдээ тэгш боломж олгож ажиллана. Мөн Монгол брэндүүдээ илүү дэмжин, хамтдаа хөгжиж, дэлхийд гарахад нь туслах суурь болох том зорилго, том амбицтай ажиллаж байна. Мөн Ток Ток-н хамгийн чухал үзүүлэлт бол “хүргэлтийн хурд”. Бид хоол, хүнсний хүргэлтээ апп-аараа дамжуулан 1-3 цагийн дотор хүргэдэг бол онлайн худалдааны сайтаар захиалсан бусад нэр төрлийн барааг захиалснаас хойш 24 цагийн дотор хүргэнэ. Энэ бол ижил төрлийн бусад үйлчилгээтэй харьцуулахад 3-5 дахин бага хугацаа. Түүнчлэн манай хүргэлтийнхэн бүгд хүргэлтийн үйлчилгээний стандартын сургалтад тогтмол хамрагдаж, шаардлагатай шинэ мэдээ мэдээллээр хангагддаг. Ингэснээр хэрэглэгч захиалсан бараагаа хамгийн тав тухтай, стандартын дагуу хүргэлтийн үйлчилгээгээр ямар ч стрессгүй, сэтгэл ханамж дүүрэн хүргүүлж авах юм.

- Манай Монголчуудад онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах дадал хэр суусан бол? Ер нь сайтаас бараа захиалахад хялбар байдал маш чухал санагддаг. Танайх захиалга хийхэд хялбар, ойлгомжтой  байж чадах уу?

Ковидоос хойш ихэнх хүмүүс сошиалаар худалдан авалт хийдэг болсон. Онлайн худалдааны платформ гэхээсээ илүү ихэвчлэн фэйсбүүк, инстаграмаар дамжуулан хувь хүмүүсээс захиалдаг. Үүнээс үүсдэг нэг том эрсдэл нь хувь хүнд төлбөрөө төлчхөөд бүтээгдэхүүнээ авч чадаагүй эсвэл олон хоног хоцорсон, харилцааны асуудал гаргасан гэх мэтчилэн олон асуудал тулгардаг. Нөгөө талаас зарим хүмүүст онлайн сайтаар захиалга хийгээд төлбөрөө төлөх нь хувь хүний дансруу мөнгө шилжүүлэхээс хэцүү, төвөгтэй санагддаг. Учир нь хангалтай хугацааны дадал суугаагүй байна. Гэхдээ хамгийн чухал нь буух эзэнтэй, буцах хаягтай, найдвартай үйлчилгээг сонгох юм шүү. Манай сайтын захиалгын систем хэрэглэгчдэд хялбар, ойлгомжтой болж чадсан гэж харж байгаа. Учир нь нэг биш нэлээд олон удаагийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хөгжүүлэлт, сайжруулалт хийсэн. Бид цаашид ч сайтынхаа захиалгыг бүр илүү хялбар болгох ажлууд хийхээр төлөвлөж, сошиал болон сайт хосолсон худалдааг тун удахгүй нэвтрүүлэх болно.

- Цаашид ч тогтмол сайжруулалт, хөгжүүлэлт хийнэ гэж та хэллээ. Ер нь сайтын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Бид зөвхөн Улаанбаатар хотод биш улс орон даяарх захиалгыг хүргэдэг, жижиглэн худалдааны зах зээлийн 10-20%-ийг онлайнаар хангаж чадах томоохон хэмжээний, үндэсний платформ болох зорилготой. Хамгийн гол нь хүн гэрээсээ гаралгүйгээр өөрийн хэрэгцээний бүх төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ, хурдан шуурхай авч чадахаар хэмжээний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг платформдоо нэгтгэх хэрэгтэй. Харин үүний үр дүнд хэрэглэгч цаг хугацаагаа өөрт хэрэгтэй, илүү чухал зүйлсдээ зарцуулж, хүмүүсийн амьдрал www.toktokmall.mn сайтын тусламжтайгаар илүү хялбар болж чадвал манай 200 гаруй ажилтны хөдөлмөрийн үр дүн гарч, үнэ цэн бий болох юм.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа, танай хамт олны ирээдүйн том зорилгод амжилт хүсье!

ХЭМНЭЛТИЙГ ХАМТДАА

www.toktokmall.mn