ШИНЭ ХАРИЛЦАГЧ БОЛОХ

Харилцагч Oct 13, 2020
ХЭРХЭН ШИНЭ ХАРИЛЦАГЧ БОЛОХ БЭ?

ТокТок-той хамтран ажиллахаар сонирхож буй танд юуний түрүүнд талархснаа илэрхийлье. ТокТок нь Хоол, Хүнс, Ахуйн бараа, Ном, Гоо сайхан, Электрон бараа, Хувцас гэх мэт 17 төрлийн категоритой хамтран ажиллаж байна. Таны сонирхож буй категорийн төрлөөс хамааран гэрээний нөхцөл, татан авалт, шимтгэлийн ялгаатай. Ток Ток нь албан ёсоор худалдааны эрхийг авсан брэнд, дэлгүүрүүд болон мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй ресторануудтай хамтран ажилладаг.Хамтран ажиллах алхам:

Алхам 1. Шимтгэлийн хувь, гэрээний нөхцөл. Та хамгийн түрүүнд манай гэрээний нөхцөлтэй танилцаарай. Энэхүү танилцууллагын доор 2 төрлийн гэрээний загвар байгааг татаж аван харна уу. Энэхүү гэрээ нь компанийн стандарт гэрээ бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах үед дахин хуулиар хянагдаж хугацаа орохыг анхаарна уу. Гэрээнд дотроос харилцагчдийн хамгийн ихээр сонирхдог асуулт бол шимтгэлийн хувь:

  • Хоол, Хүнс, Ном шимтгэл 20%
  • Ахуйн бараа, Гоо сайхан, Электрон бараа, Хувцас .. категори 15%~20%

Хамтын ажиллагааны нөхцөл, борлуулалтын тоо хэмжээ, үнийн дүнгээс хамааран шимтгэлийн хувийг харилцан тохиролцоно.

Алхам 2. Бүрдүүлэх материал

Та манай гэрээний нөхцлүүдтэй танилцан бүрэн мэдээлэл авсан бол гэрээний загварыг бөглөн, дараах материалуудтай хамт бидэнрүү илгээнэ үү:

  • Гэрээтэй танилцан, бүрэн бөглөсөн байна
  • Компанийн дансны дугаар
  • Комапнийн гэрчилгээний хуулбар
  • Хамгийн ихдээ 30 хүртэл бүтээгдэхүүний мэдээллийг танилцууллагын доор хавсаргасан хүснэгтийн дагуу бэлдэнэ
  • Байгууллагын лого болон Бүтээгдэхүүний зураг (400х600)
  • Идэвхжүүлэлтэнд ашиглах постерын зургуудыг GOOGLE DRIVE дээр байрлуулан илгээнэ
  • Хоол бол мэргэжлийн хяналтын гэрчилгээ​.

Алхам 3. Харилцагч хариуцсан менежертэй холбогдох.

Та гэрээ болон материалуудын хамт ТокТок-ийн харилцагч хариуцсан менежерлуу (salesteam@aggregator.mn) имэйлээр илгээнэ үү. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх утасаар холбогдоорой:  

  • Хоол, рестораны харилцагч хариуцсан менежер: 94049229
  • Хүнс, бэлэг, хүүхдийн хэрэгсэл: 95880077
  • Гэр ахуй, гоо сайхан, ахуйн бараа: 94070907
  • Email: salesteam@aggregator.mn
  • Яаралтай тохиолдолд: 7766-7766 манай операторуудтай холбогдон өөрийн мэдээллийг цааш дамжуулах боломжтой.

Алхам 4. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.

Харилцагч нартайгаа хамтын ажиллагаа өргүүлэхийн тулд тасралтгүй сайжруулалт, шинэчлэлт хоёр талаасаа чармайн хийснээр үр дүнд хүрнэ.

  • Бараа, бүтээгдэхүүн, хоолны тасралтгүй байдлыг хангаж ажиллах дээр онцгой анхаараарай.  
  • Үнэ өөрчлөгдөх, хямдрал зарлах зэргийг гэрээний дагуу урьдчлан мэдэгдээрэй.
  • Хамтын ажиллагааг сайжруулахад шаардлагатай бүхий л хүсэлт бодлыг хүлээн авахад бэлэн.

Алхам 5. Идэвхжүүлэлт сурталчилгаа.

Та Борлуулалтаа хэрхэн улам нэмэх бэ? гэсэн блогийг маань уншаарай. Манай хамтран ажиллаж эхлэх гэж байгаа танд:

  • Хэрэглэгчдэд хамгийн хурдан хүрэх арга бол та бүтээгдэхүүнүүд дээрээ хямдрал зарлах юм шүү. Сонгож авсан цөөн тооны бүтээгдэхүүн дээрээ хямдрал зарлавал бид өөрсдийн бүхий л сувгаар таны мэдээллийг хэрэглэгчдэд түгээх болно.
  • Та манай баннер, notification, сурталчилгааны хэсгүүдийг төлбөртэйгээр ашиглан манай 300,000 гаруй хэрэглэгчид шууд хүрэх боломжтой.
  • Хамтарсан идэвхжүүлэлтийн талаар манай харилцагч хариуцсан менежерүүдтэй ярилцаарай.

ТАТАЖ АВАХ МАТЕРИАЛУУД

ХООЛНЫ ГЭРЭЭ: https://drive.google.com/file/d/1PuBY2rZkxlR2gxGkEDL_0P7Ryo2fBsYZ/view?usp=sharing

ХООЛ ОРУУЛАХ ХҮСНЭГТ: https://digitalaggregator-my.sharepoint.com/:w:/g/personal/dolgorsuren_aggregator_mn/EYvW_DyiHJ5BpLj8b4tXYecBT68HMWuNG919lkqjnR2zZw?e=0ozq2U

E-COMMERCE КАТЕГОРИ ГЭРЭЭ: https://digitalaggregator-my.sharepoint.com/:w:/g/personal/dolgorsuren_aggregator_mn/EYvW_DyiHJ5BpLj8b4tXYecBT68HMWuNG919lkqjnR2zZw?e=0ozq2U

E-COMMERCE  БҮТЭЭГДЭХҮҮН ОРУУЛАХ ХҮСНЭГТ: