Хэрхэн Ток Ток-н хүргэлтийн ажилтан болох вэ?

Хүргэгч Sep 21, 2022
  1. Доорх мэдээллийг сайн уншиж танилцах
  2. Хамгийн доор байгаа анкетийг бөглөх
  3. Оффист ирж гэрээ байгуулах
  4. Гэрээ байгуулахдаа бүртгэлээ хийн зааварчилгаа авна

Ток Ток-д юу хүргэх вэ?

Бүх төрлийн рестораны халуун хоол

Бүх төрлийн шингэн хүнс буюу уух боломжтой бүтээгдэхүүн

Хүнсний бэлдэц

Цэцэг хүргэлт

Хүслийн хүргэлт


Хэрхэн хүргэх вэ?

Tok Tok Driver буюу жолоочид зориулсан аппликейшнаас өөрийн хүргэх боломжтой өөрт ойрхон захиалгаа сонгон хүргэлтээ хийнэ. Захиалгын мэдээлэл хэсэгт таны очих ресторан болон хэрэглэгчийн хаяг байршил харагдах тул таныг хүргэлтээ хийхэд хаягаа олохгүй байх асуудал үүсэхгүй

Хэрэглэгч захиалга өгөхдөө төлбөрөө төлсөн байх тул та ямар нэгэн төлбөр тооцоо хийх шаардлагагүй. Хүргэхэд л болно.

Хэрвээ таны хүргэлтийн явцад асуудал үүсвэл дуудлагын төвийн ажилтнууд таны асуудлыг шийдэж өгөх болно.

Гэрээ байгуулах шаардлага

Та дор хаяж 3 сар тогтвортой ажиллах боломжтой байх хэрэгтэй

16-с дээш настай байх

Өөрийн нэр дээрх Хаан банкны данстай

Ухаалаг утастай, хэрэглэх чадвартай байх

Хувийн машинаараа эсвэл алхаад хүргэлт хийх боломжтой байх

Ток Ток-д ямар цагаар ажиллах вэ?

Хүргэлт өдөр бүр 10:00-02:00 цагийн хооронд хийгддэг. Та энэ хооронд ажиллах цагаа өөрөө сонгоно

Та 7 хоногт хамгийн багадаа 3 өдөр ажиллах шаардлагатай.

Ажиллах хувиараа өөрөө сонгодог тул та

o Оюутан /цонхтой цагаараа ч ажиллах боломжтой/

o Давхар ажил эрхэлдэг

o Зөвхөн оройн цагаар хүргэлт хийх

o Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг гээд ямар ч байж болно.

Хаанаас хүргэлтээ авах вэ?

Та хаанаас ч хүргэлтээ эхэлж болно. Хотын хаа сайгүй Ток Ток-н харилцагч 500 ресторан байгаа.

Аппликейшнээ нээгээд л өөрт хамгийн ойр хүргэлтээ авахад болно.

Цалингийн мэдээлэл

 Ток Ток-д ажиллавал та өөрийнхөө цалингийн хэмжээг тогтооно. Учир нь хийснээрээ цалинждаг

1 хүргэлт 4500₮-5500₮

1 хүргэлт ресторанаас хэрэглэгч руу явах зай 2 км-с дээш бол км тутамдаа 1000₮-1500₮ төгрөг нэмэгдэнэ

Та цагт 2 хүргэлт хийх боломжтой. Тэгэхээр жижигхэн тооцоолол хийж үзвэл:

o Өдөрт 8 цаг ажиллахад 16 хүргэлт 72’000₮

o 7 хоногт 5 өдөр ажиллахад 360’000₮

o Сардаа 1’440’000 + км-н нэмэгдэл

Ток Ток-д ажилд орохын тулд юу шаардлагатай вэ?

1. Ток Ток-н дүрэмт хувцас, цүнхээ худалдаж авна.

o Цүнх-60’000₮

o Хантааз-25’000₮

o Бомбер – 60’000₮ /хантаазны оронд сонголтоор авах боломжтой/

Оффисоос шууд худалдан авах боломжтой эсвэл манай хүргэгчийн хэрэглэж байсанг хямдаар доорх facebook group-с авч болно.

https://www.facebook.com/groups/313500214091458 

2. Оффис дээр ирж гэрээгээ хийн бүртгэлээ баталгаажуулна

Гэрээ хийх

Боломжтой цаг:

Мягмар Пүрэв гаригуудад 10:00-16:00 /Цайны цаг 12:00-13:00/

Хаяг: 

Алтай хотхоноос Говь ХК явах замд Дэлгэр хотхоноор урагшаа эргээд 300м яваад Гоёо оффис 2 давхарт баруун эргээд эхний хаалга Хүний нөөцийн алба. Утас: 77667766

Ток Ток-н хүргэлт хэрхэн хийгддэг вэ?