ХҮРГЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ХҮРГЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ТЭЭВЭРЛЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэ журмаар “Ток Ток” тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох үүсэх харилцаа, үйлчилгээний нөхцөлийг зохицуулна.

1.2 Тээвэрлэгч гэж ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх бичил бизнес эрхлэгч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг хэлэх бөгөөд эдгээр нь компанийн ажилтанд тооцогдохгүй.

1.3 Энэ журам нь Монгол улсын Иргэний хууль болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн байна.

ХОЁР. ТЭЭВЭРЛЭГЧИЙН ЁС ЗҮЙ

2.1 Тээвэрлэгч нь МУ-ын хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг, дүрэм журам, заавар, “Хүргэлтийн үйлчилгээний стандарт”- ыг чанд баримталж ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангана.

2.2 Тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч тээвэрлүүлэгчээс гаргасан “Хүргэлтийн үйлчилгээний стандарт”,  хууль болон тээвэрлэлтийн үйлчилгээний журамд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн хүлээн авч цаг тухайд нь биелүүлнэ.

2.3 Ажил үүргээ гүйцэтгэхдээ харилцагч, тээвэрлүүлэгч нартай эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэнэ.

2.4 Ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдон өөрийн болон тээвэрлүүлэгчийн зүгээс гаргасан шинэ санал санаачлага, судалж мэдсэн бизнесийн холбогдолтой аливаа мэдээлэл, харилцагчийн мэдээлэл, ноу-хау, стандартын нууцыг чанд хадгалан хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах оролдлого гаргахгүй байна.

2.5 Хулгай хийх, худал хэлэх, залилан мэхлэх,  луйвар хийх, үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж, авилгал авах болон ашиг олох зорилгоор өөрийн үүрэгт ажлаа ашиглах зэрэг хууль бус үйлдэл гаргахгүй байх

2.6 Тээвэрлүүлэгч компанийн нэр барих, тээвэрлэгчийн үнэмлэхийг барьцаалахыг хориглоно.

2.7 Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн ирэх болон этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргах, хэл амаар доромжлох, зодоон хийх, танхайрахыг хатуу хориглоно.

ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ

4.1   Тээвэрлүүлэгчийн эрх:

4.1.1 Тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчээс ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасан үүрэг, гэрээгээр тохиролцсон ажил, үүргээ биелүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох дүрэм журам,  “Хүргэлтийн үйлчилгээний стандарт” болон бусад үйл ажиллагааны дүрэм журмуудыг мөрдөж ажиллахыг шаардах, мөрдөөгүй тохиолдолд эдгээр журмуудад заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

4.1.2 Тээвэрлүүлэгчийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах дүрэм, журам, заавар, шийдвэрийг гаргаж мөрдөхийг шаардах эрхтэй.

4.1.3 Тээвэрлэгчийг тээвэрлүүлэгчийн захиалга хүргэлтийн менежер болон ахлах хүргэлтийн ажилтан өдөр тутмын удирдлага, зааварчилгаагаар хангах үүрэгтэй.

4.2  Тээвэрлүүлэгчийн үүрэг:

4.2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлаар хангах, энэ талаар гаргасан хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх

4.2.2 Үйлчилгээний төлбөрийг тогтоон, цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;

4.2.3 Үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр гэрээгээр тохирсон хугацаанд олгоно.

4.2.4 Ажил үүргийг хэвийн явуулахад зориулсан хангамжууд /ажлын тусгай хувцас/-аар хангах

4.2.5 Хууль тогтоомжид заасан бусад  үүргийг хэрэгжүүлэх

4.3  Тээвэрлэгчийн эрх:

4.3.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тохиолдолд ажил үүргийг гүйцэтгэхээс татгалзах;

4.3.2 Хууль болон энэхүү журамд заасан үүргээ биелүүлэхийг байгууллагаас шаардах;

4.4  Тээвэрлэгчийн үүрэг:

4.4.1 Ачаа тээвэрлэлтийн гэрээ, түүгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлэх, тээвэрлэлт үйлчилгээний журмыг чанд сахих;

4.4.2 Тээвэрлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих түвшинд үр дүнтэй, чанартай гүйцэтгэх, эрхэлж буй ажил үүрэгт тавигдах мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж үнэнчээр хөдөлмөрлөх;

4.4.3 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх;

4.4.4 Тээвэрлүүлэгч, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг чанд хадгалах, аливаа иргэн, байгууллагатай харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгох. Байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг мэдсэн ба олж авсан тохиолдолд бусдад тараахгүй, хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх;

4.4.5 Тээвэрлүүлэгчийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, албаны бус зориулалтаар ашигласан, өөрийн буруугаас шалтгаалан эвдэлсэн, үрэгдүүлж алга болгосон тохиолдолд учирсан хохирлыг буруутай цагийн ажилтнаас хариуцан 100% төлж барагдуулна.

4.4.6 Тээвэрлэгч нь анкет дахь мэдээллийг үнэн зөвөөр гаргаж өгөх ба мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр Тээвэрлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй.

4.4.7 Тээвэрлэгч нь тээвэрлүүлэгчээс гаргасан аливаа стандарт, процессын дараалал, зааварчилгаа, тушаал шийдвэр, ачаа тээвэрлэлтийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон тээвэрлэлт үйлчилгээний журам зэргийг цаг хугацаанд нь гардан авч танилцах үүрэгтэй ба танилцаагүй гэсэн шалтгаан нь дээрх бүгдийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй.

4.4.8 Тээвэрлэгч нь хариуцсан хөрөнгийн талаар компанид буруу, дутуу мэдээлсэн, бүртгэл, төлбөр тооцоо, тооцооллыг алдаатай гүйцэтгэсэн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үрэгдүүлэх, дутаах, ашиглах боломжгүй болгох, өр төлбөр гаргасан зэргээс компанид учирсан хохирлыг бүрэн хариуцна.

ТАВ. АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ

5.1  Ачаа тээвэрлэлтийн гэрээг цуцлах

5.1.1     Тээвэрлэгчтэй байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээг цуцлахдаа тээвэрлэлтийн үйлчилгээний журам болон ачаа тээвэрлэлтийн гэрээг үндэслэл болгоно.

5.1.2 Гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол тээвэрлүүлэгч болон тээвэрлэгч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцлах боломжтой.

5.1.3 Гэрээ цуцлахыг 7 хоногийн өмнө мэдэгдэж баталгаажуулсны үндсэн дээр цуцлах эрхтэй.

5.1.4 Дүрэмт хувцас хүлээн авсан тээвэрлэгч гэрээ цуцалсан тохиолдолд тээвэрлүүлэгчид хүлээлгэн өгнө.

5.2   Тээвэрлэгчтэй ачаа тээврийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд ачаа тээврийн гэрээг цуцалж, тээвэрлэгчид олгосон дүрэмт хувцсыг хүлээлцэнэ.

5.3  Тээвэрлэгчтэй ажил үүргийн болон эд хөрөнгө, бусад санхүүгийн тооцоо дууссаныг нотолсон хуудсыг холбогдох ажилтнаар бөглүүлнэ. Тээвэрлүүлэгчийн Ерөнхий ня-бо ажил хүлээлцсэн хуудас зурахаас өмнө тээвэрлэгч өр төлбөртэй эсэхийг тогтоож, барагдуулах арга хэмжээ авна. Тээвэрлүүлэгчийн буруугаас ажил хүлээлцсэн хуудас бөглөгдөөгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг ажил хүлээлцсэн хуудас бүрэн бөглөгдтөл олгохгүй байх эрхийг тээвэрлүүлэгч эдэлнэ.

ЗУРГАА. ТЭЭВЭРЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТОГТООХ

6.1      Тээвэрлэгчийн үйлчилгээний төлбөрийг тухайн долоо хоногийн тайлант хугацаанд амжилттай хүргэсэн захиалгын тоогоор, Toktok driver апплекейшний бүртгэлийн дагуу тооцон олгоно.

6.2      Үйлчилгээний төлбөрийг долоо хоногт 1 удаа олгоно.

6.3      Тээвэрлэгчийн үйлчилгээний төлбөрөөс ХХОАТ-ийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцно.

6.4      Тээвэрлэгчийн үйлчилгээний төлбөрийн өөрчлөлтийг тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийг төлөөлсөн Хүний нөөцийн албаны дарга нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

ДОЛОО. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7.1  Тээвэрлэгч нь ажил гүйцэтгэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж зөвшөөрсөн тэмдэглэгээ хийсний дагуу ажлаа эхлүүлнэ.

7.2  Тээвэрлэгч бүр дараах 5А зарчмыг баримталж ажиллана:

7.2.1     Аюулгүй ажиллагаанд суралцах

7.2.2     Алжаал ядаргаагаа тайлж, бие сэтгэлээ ажилд бэлтгэх

7.2.3     Ажил эхлэхээс өмнө зөв ажиллах тухай бодох

7.2.4     Аюул эрсдлийг илрүүлж арилгах

7.2.5     Ажлаа зөв гүйцэтгэх

7.3  Тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг:

7.3.1     Тээвэрлүүлэгч нь тээвэрлэгч талд ХАБЭА-н дүрэм журмын талаар танилцуулж шаардлага тавих хяналт тогтоох эрхтэй

7.3.2     Аюулыг илрүүлэх, эрсдлийг үнэлэх, түүний түвшинг тодорхойлж арилгах, бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг боловсруулах,танилцуулах,хэрэгжүүлэх

7.3.3     Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шинэлэг санал санаачлага гаргах,хэрэгжүүлэх

7.4  Тээвэрлэгчийн эрх үүрэг:

7.4.1       Тээвэрлэгч нь тээвэрлэлт үйлчилгээний журам,болон Тээвэрлүүлэгчийн ХАБЭА-н бодлого, дүрэм, журам болон ХАБЭА-н шаардлага, стандарт, технологийн горим, заавар зааварчилгааг чанд мөрдөж, ажиллах,

7.4.2       Тээвэрлэгч бүр аюулгүй байдлыг нэн тэргүүнд эрхэмлэж ажиллах

7.4.3       Тээвэрлүүлэгчийн зүгээс олгосон ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ажил гүйцэтгэх үедээ тогтмол,зориулалтын дагуу өмсөж, зөв хэрэглэж хэвших үүрэгтэй

НАЙМ. ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА

8.1 Ачаа тээврийн гэрээн дэхь үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тээвэрлэгчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

8.2 Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.

8.3 Хохирлын хэмжээг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

8.3.1         Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулахгүй;

8.3.2 Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно;

8.3.3 Эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тодорхойлно.

8.4 Эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.