ТокТок-ийн хэрэглэгч Долгорсүрэн-ийн захиалсан хоол, рестораны сэтгэгдэл

Food Oct 16, 2019

Asian wok-ийн ихэнх хоолыг хүргэлтээр авч байсан. 16k төг-ний хоёр төрлийн махтай, хуурсан будаа, амталсан гоймонтой сэт хамгийн best нь. Ази маягийн чихэрлэг болон хүчтэй соустай гоё амттайгаас гадна Порц ихтэй, бараг хоёр хүн хангалттай идэхээр байдаг. Нэг дор олуулаа захиалахаар бол хоолны саван дээр нэрийг нь бичүүлээрээ. Олон ижилхэн савтай хоолноос таниж авах хэцүүн байна лээ шүү кк.

Asian Wok

ТокТок-оор хааяа хямдрал зарлагддаг. Нагоми -ийн Бенто сэт 20% хямдарсан байх үед өдрийн цагаар захиалж идсэн. Зурган дээрээ мах бага харагдаж байсан ч, бодитойроо мах ихтэй сэтгэгдэл 100% байсан. Өндөгний ороомог, жижиг амталсан ногоо гээд олон янзын төрөл бүрийн зүйлтэй нь зугаатай санагдсан. Мөн мэдээж маш цэвэрхэн хоолтой шүү Нагоми.

Nagomi

Ажил дээр сургалт зохион байгуулагдаад бага төсвөөр олуулаа хооллох шаардлага гарсан. Билгүүн зоог гээд газраас Цуйван, Нарийн махан хуурга, Хавирга захиалсан. Би ч хавиргатай будаатай хуургыг сонгосон. Боломжийн үнэтэй хэр нь цэвэрхэн дажгүй амттай байсан. Ажил дээрээ хоолны газаргүй байгууллагууд байнгын захиаллахад боломжтой санагдсан.