Өвлийн дугуйгаа солихгүй байвал ямар эрсдэлтэй вэ?

Хүргэгч Apr 19, 2022

1. Зөв улиралд зөв дугуйгаа хэрэглээрэй

Урин дулаан цаг эхлэх үед зам халж, хатуу болдог. Харин энэ үед өвлийн дугуйтай явбал таны дугуйны хээ элэгдэж, чанар муудах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл өвлийн дугуй нь 7°C-аас доош температурт уян хатан, зууралт сайтай байхаар бүтээгдсэн резинэн материалын нэгдэл юм. Тиймээс та бүтэн жилийн турш өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцвол дугуй тань хурдан элэгдсээр дугуйны эдэлгээ 60%-иар буурна. Иймд урин дулаан цагт машиныхаа дугуйг улиралдаа зохицсоноор солихыг Таванбогд Тоёотагийн хамт олон зөвлөж байна. Яагаад гэвэл зуны дугуйг илүү өндөр температурт тэсвэртэй резинэн хольцоор үйлдвэрлэсэн. Тус дугуйнд хэрэглэдэг нэгдлүүд нь өвлийн нөхцөлд жолоодлого хийвэл удалгүй хатуу, хэврэг болж хагарах, язрах эрсдэлтэй байдаг. Өмнө нь дурдсанчлан, зуны болон өвлийн дугуйг зохих нөхцөлд тусгайлан тохируулсан гэдгийг санаарай. Хэрэв та ямар дугуй сонгохоо мэдэхгүй эргэлзэж байвал Тоёотагийн хамт олноос зөвлөгөө авч машиндаа тохирох дугуйгаа Toktokmall.mn-ээс хүссэн газраа үнэгүй солиулаарай.

2. Шатахууны хэрэглээг бууруулна

Дулаан цаг агаарт өвлийн дугуйны зуурамтгай чанар нь бусад дугуйнаас хамаагүй өндөр байдаг. Иймээс та зун өвлийн дугуйтай зорчсоор байвал бензинд  их мөнгө зарцуулна. Зөв цагт зөв дугуйгаа ашиглах нь бага шатахуун хэрэглэх, дугуйны насжилтыг уртасгах давуу талтай. Цоо шинэ дугуй худалдаж авснаар 4 жил санаа зовох шаардлагагүй болно. Toktokmall нь 24 цагийн дотор хүссэн газарт тань хүрч үйлчилнэ.

3. Зам, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө

Дулааны улиралд дугуйгаа солихгүй бол машин болон зорчигчдын аюулгүй байдал эрсдэлд орох аюултай. Жишээлбэл жолооч яаралтай маневр хийх хэрэг гарах үед өвлийн дугуй нь халуун зам дээр шуурхай хариу үйлдэл хийхэд зууралт үүсгэх магадлалтай. Нимгэрсэн хээтэй өвлийн дугуй нь цастай, мөстсөн гадаргуу дээр тийм ч их барьцах чадваргүй байдаг бөгөөд аюулгүй зорчиход тань нөлөөлөх хүчин зүйл болох юм.

Чанартай, найдвартай Bridgestone дугуйг Toktokmall.mn-ээс дэлгүүрийн үнээр хүссэн газраа үнэгүй солиулаарай.

Худалдааны зөвлөх: А.Цолмон

Захиалах бол ЭНД дарна уу. Баярлалаа.