Өөрөө өөрийнхөө BOSS болж, ажиллах цагаа зохицуулах нь хамгийн кайфтай мэдрэмж байдаг 💛

Өөрөө өөрийнхөө BOSS болж, ажиллах цагаа зохицуулах нь хамгийн кайфтай мэдрэмж байдаг 💛

Сайн байцгаана уу? Би ТокТок-ийн хүргэгч Номуундаваа байна. Би ТокТок-д хүргэгчээр ороод яг нэг жил болж байна. Өнгөрсөн жилийн 09 сард хуваариа өөрөө зохицуулдаг ажил хайж байгаад ТокТок-д хүргэгч авна гэсэн зарыг facebook-ээс олж уншаад шууд л бүртгүүлээд гэрээгээ хийсэн.  Учир нь энэ хугацаанд хичээлийнхээ хажуугаар хүссэн цагаараа ажиллаад өөрийн хэрэглээний зардалаа олж, нэмэлт орлоготой болсон.

Анхны хүргэлтээ автомашинаар хийхэд түгжрэл, зогсоол гээд их олон асуудалтай нүүр тулсан. Машинтай хүргэгчдийг их мундаг хүмүүс байна гэж бодоод их бахархсан. Тэгээд хэд хоногийн дараа дугуйтай хүргэхээр шийдсэн. Яг ид ажлын амтандаа ороод байж байтал цас орчихсон. Тэгэхээр нь алхаад хүргэдэг болсон. Бага зайд, ойрхоныг нь сонгоод хүргэчихдэг.  

Өвлийн нэг сэрүүн өдөр ойрхон 2 хүргэлтээ сонгож аваад хүргэж эхэлтэл нэг хэрэглэгч нь хаягаа буруу өгснөөс болж, нөгөө хэрэглэгчийн хүргэлт хоцорсон. Хоцорсон хэрэглэгчээсээ их л эмээж билээ. Гэтэл хүргэлтээ өгч дуусаад утсаа хартал хэрэглэгчээс 20К TIP өгсөн байж билээ. Үүнээс хойш хэрэглэгчийн хаягийг сайтар нягталдаг болсондоо.

Заавал цагийн хуваарьт баригдахгүй, хүссэн үедээ ажиллаж болдог, 7 хоног бүр 1 төгрөг ч дутуугүй үйлчилгээний төлбөрөө авдаг нь бусад ажлаас хамгийн том давуу талтай байдаг. Та л цагаа зохицуулж чадвал оюутан, сурагч, давхар ажил эрхэлдэг, тэтгэвэртээ гарсан, хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөдөг гээд хэн ч манайд ажиллах боломжтой байдаг шүү.

Хэрвээ Ток Ток-ийн хүргэгчээр ажиллах мэдээлэл авах бол доорх линк рүү ороорой.  https://blog.toktok.mn/kherkhen-toktok-khurgheghch.../

Баярлалаа

❤️