Мөнгөнд хэмнэлттэй захиалгын хоолнууд
TokTok хоол хүргэлтийн апп дээрээс захиалж болох дансанд хэмнэлттэй ч амттай чанартай хоолнуудыг танд хүргэж байна. Та өдрийн аль ч цагт захиалан үнэнээсээ илүү гарсан амттай хоолоор өөрийгөө баярлуулаарай.
7,900₮-өөр Гиюүдон - Ramen Taro
Боломжийн үнэтэй, амт сайтай өдрийн хоол олно гэдэг амархан биш. Өдөржин ажлийн ширээний ард суугаад хурдан хялбарханаар идэх юм хайж байгаа үед бүр ч хэцүү.Тэгвэл 7,900₮-өөр Гиюүдон идэж болно гэвэл ямар вэ? Хамгийн боломжийн үнээр япон хоол амтлах боломжийг Ramen Taro танд олгож байна. Үнийн хувьд ч амтны хувьд ч таныг сэтгэл ханамжтай үлдээж чадах нь дамжиггүй.

Хонь үхрийн махтай карри - SWAGAT-ын хослол
Гэр бүл, найз нөхдөөрөө боломжийн мөнгөөр под хийтлээ хооллох эрэлд гарсан бол Энэтхэг хоол шилдэгүүдийн нэг нь. Ямар ч хоол захиалсан порц сайтай байхаас гадна амт нь хэзээд зүрхэнд хүрдэг. SWAGAT рестораны Jalfrezi болон Dal mashu-г аваад хослол болгон бингийн цуглуулга авахад 60,000₮ болох хэдий ч 6 хүн идэхэд хангалттай хүрэлцэж сэтгэл цатгадаг.

10,000₮ стейк - Nuclear Steak
Олон улсын сүлжээ стейк махны амтыг 10,000₮-нд багтаан идэх бол хаа газар үргэлж тохиохгүй завшаан байх. Шүүслэг амт нь соустайгаа нийлээд өвөрмөц амтыг танд мэдрүүлэх бол амттайхан агшаасан будаа, шинэхэн тосоор шарсан төмс нь хоолны чанарыг нэмнэ. Үүнээс гадна хамгийн хурдан хийгдэж хурдан хүргэгддэг хоолнуудын нэг билээ.
40ш-тэй Буузны багц - Монгол Нүнжиг
Залуусаараа орой сууж байхад юу захиж идэх вээ гэдэг дээр багахан хэмжээний хэлцэл өрнөдөг. Хялбар шийдэл бол Монгол Нүнжигийн 40ш-тэй бууз эсвэл 30ш-тэй хуушуур багцыг авах. Аль алинийх нь Үнэ 32,000₮. Боломжийн санал биш гэж үү?