Монголын анхны VIRTUAL KITCHEN нээгдлээ

Монголын анхны VIRTUAL KITCHEN нээгдлээ

Хоол хүргэлтийн үйлчилгээнд хамгийн чухал зүйл бол хурд. Харин төвлөрсөн, түгжрэл ихтэй хотод хамгийн хурдан хүргэх аргийг хоол хүргэлтээрээ дэлхийд алдартай Uber Eats компани нь “Virtual Kitchen” нэртэй гал тогоог нээснээр олжээ. Нэг гал тогоог түрээслэн олон төрлийн хоолыг хүргэлтээр гаргах боломжтой, зардал хэмнэсэн энэхүү виртуал гал тогоо нь олон улсад хамгийн түгээмэл хүргэлтийн бизнес болжээ. Энэ жишгээр хэрэглэгчдэдээ зориулж хамгийн амттай хоолыг хамгийн хурдтай хүргэхээр Ток Ток хоол хүргэлтийн аппликэйшн Виртуал гал тогоог нээж, ресторанууд нэгтгэжээ. “Virtual Kitchen” гэдэг нь хэрэглэгчид очиж хоол идэхгүй, харин хоол хийхэд шаардлагатай бүхий л зүйлсийг бэлтгэсэн гал тогоонд тухайн ресторануудын тогооч нар очин нэг дор тус бүрийн олон янзын амттай хоолоо хийж бэлдэн Ток Ток-ийн хүргэгчид өгч хүргэнэ гэсэн үг юм.

“Virtual Kitchen” гэдэг нь хэрэглэгчид очиж хоол идэхгүй, харин хоол хийхэд шаардлагатай бүхий л зүйлсийг бэлтгэсэн гал тогоонд тухайн ресторануудын тогооч нар очин нэг дор тус бүрийн олон янзын амттай хоолоо хийж бэлдэн Ток Ток-ийн хүргэгчид өгч хүргэлтэд гаргана гэсэн үг юм.

Ток Ток хоол хүргэлтийн аппликэйшн нь “Virtual Kitchen”-ийн анхны салбараа рестораны сонголт хамгийн цөөн байдаг Яармагт нээжээ. Цаашид рестораны сонголт багатай олон төрлийн байршлуудад салбараа нээхээр зэхэж байгаа гэнэ. Энэ нь хэрэглэгчдэд амттай хоолоо хурдан шуурхай хүргүүлэх боломжийг олгохоос гадна, ресторануудад нэмэлт зардалгүй үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож байгаа юм. Одоогийн байдлаар хамгийн анхны “Virtual Kitchen”-д Mr.Pizza, Hurd Korean Restaurants, Yellobox ресторанууд нэгджээ. Хэрэглэгч та Ток Ток аппликэйшнээ татаад Яармаг орчимд эдгээр ресторануудаас захиалга өгснөөр амттай хоолоо хамгийн хурднаар хүргүүлэх боломжтой болжээ.

Та Virtual Kitchen буюу зөвхөн хүргэлтээр үйлчилдэг ресторануудаас хоолоо захиалаад амласан цагтаа хүргүүлэхийг хүсвэл яг одоо Ток Ток аппликэйшнаа татаад, захиалаарай.

Мөн та Монголын анхны “Virtual kitchen“-д нэгдэж, хэмнэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулахыг хүсвэл 9906-4665 дугаараар бидэнтэй холбогдоорой.

Ток Ток тогшилт бүр амттай.

Апп татах линк: http://onelink.to/nse56d

Утасны дугаар: 7766-7766