KITCHEN СИСТЕМИЙГ АШИГЛАХ ЗААВАР

Харилцагч Oct 13, 2020

**ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ **

  1. KITCHEN системрүү өөрийн нэр, нууц үгээр бүртгүүлэн орно.
  2. ШИНЭ захиалга хэсэгт доорх видеонд үзүүлсэн зааврын дагуу захиалга орж ирнэ.
  3. Захиалгыг хүлээн авсан төлөвт шилжүүлэхэд ЗАХИАЛГА ХИЙГДЭЖ байгаа цонхруу захиалга шилжинэ.
  4. Захиалга бэлэн болсон үед ЗАХИАЛГА ХИЙГДЭЖ ДУУССАН товчыг дарснаар жолооч захиалгыг хүлээн авахад бэлэн болно.

АНХААРАХ!!! Шинэ захиалга, Хийгдэж байгаа, Хийгдэж дууссан цонхнуудыг үнэн зөв дарна. Учир нь тухайн үйлдэл болгон хэрэглэгч, жолооч, операторт мэдээлэгдэж байдаг.

Хоол гарсны дараа хэрхэх бэ? Жолооч ирэхгүй бол яах бэ?
Өөрсдөө захиалга оруулах бол хэрхэх бэ?
Хоолоо хэрхэн нээж, хаах бэ? Үүний ач холбогдол
Ресторанаа хааж, нээх
Борлуулалтын мэдээгээ хаанаас харах бэ?
ТокТок-ын оператортой хэрхэн холбогдох бэ?
Таб ашигласнаар гарах давуу талууд

ЗАХИАЛГЫН ТҮҮХ ХАРАХ

  1. Захиалгын түүх товчийг дарснаар тухайн өдөр, 7 хоног, сард хэдэн төгрөгийн борлуулалт хийснээ харах боломжтой.
  2. ТАТАЖ АВАХ товчийг дарснаар EXCEL FILE-рүү өөрийн рестораны борлуулалтын мэдээг хөрвүүлэх боломжтой.
  3. Амжилттай хүргэгдсэн захиалга дээр үндэслэн сарын төгсгөл бидэнтэй тооцоо нийлнэ.

ҮНЭЛГЭЭ, КОММЕНТ ХАРАХ

  1. Танай ресторанд өгсөн хэрэглэгийн үнэлгээ, комментийг та тайлангийн хажуугийн хэсгээс харах боломжтой.
  2. Үнэлгээ өндөр байх тусад Илүү олон хэрэглэгчид танайхыг сонгодог тул байнгын сайжруулалтийг хийж байгаарай.

ИДЭВХГҮЙ ХООЛ, ГОМДОЛ

  1. Системийн баруун доод буланд байрлах ИДЭВХГҮЙ ХООЛ нь ТокТок АПП оруулсан хоолноос тань хэд нь зарагдахгүй байгааг илэрхийлнэ. Бүх хоолууд тогтмол гарж байж борлуулалт нэмэгддэг тул хоолоо тогтмол идэвхжүүлэх дээр анхаараарай. Мөн тухайн өдөр хоол тань гарахгүй болсон үед ИДЭВХГҮЙ төлөвт шилжүүлэхгүй бол цуцлалт үүсэх эрсдэлтэй.
  2. Баруун доод буланд ГОМДОЛ-ын тоо харагдана. Үүнд ресторан хоол гарахгүй болсон төлвийг сонгоогүйгээс болж ЦУЦЛАЛТ үүссэн бол, хоолоо ЦАГТАА гаргаагүй бол гомдол бүртгэгдэж орно. Цөөн гомдолтой ресторанууд илүү дээгүүр жагсаж, илүү их захиалга хүлээн авах боломжтой.

5

ЗААВАР, НУУЦ ҮГ СОЛИХ, ХООЛ ТҮР ИДЭВХГҮЙ БОЛГОХ

Баруун дээд булан байрлах 3 зураасыг дарснаар доорх зураг гарна.

  1. ОНЛАЙН ЗААВАР - уг товч дээр даран харилцагчтай зориулсан олон төрлийн мэдээ, мэдээлэлтэй танилцана.
  2. ТОХИРГОО - та нууц үгээг солих, сэргээх боломжтой.
  3. ХООЛНЫ ТОХИРГОО - хоолоо идэвхтэй, идэвхгүй болгох буюу тухайн хоол өнөөдөр гарах, гарахгүйг тэмдэглэнэ. ТокТок цэсэнд байгаа бүтээгдэхүүн гарахгүй болсон үед нэн яаралтай идэвхгүй төлөв хоолыг шилжүүлнэ.
  4. СИСТЕМЭЭС ГАРАХ - компьютер, ПОС-ийн машинаа солиж буй үед зөвхөн ашиглаарай.

4

ХООЛНЫ ТОХИРГОО ХИЙХ

  1. Рестораны ТокТок АПП-д оруулсан бүх хоол нь ХООЛНЫ ТОХИРГОО хэсэгт харагдана.
  2. Ногоон өнгөтэй тэмдэглэгээ нь тус хоол ТокТок-д харагдан ИДЭВХТЭЙ ТӨЛӨВТ буйг харуулна. Захиалга авах боломжтой гэсэн үг.
  3. Саарал өнгөтэй нь тус хоол ИДЭВХГҮЙ ТӨЛӨВТ буюу хэрэглэгчид тус хоолыг захиалах боломжгүй гэсэн тэмдэглэгээ харагдана.

6

РЕСТОРАН ӨНӨӨДӨР АЖИЛЛАХГҮЙ

Ресторан гэнэтийн шаалтганы улмаас түр ажиллахгүй бол доорх товчийг дарна. Эцсийн хэрэглэгчид тус ресторан өнөөдөр ажиллахгүй төлөвт харагдах бөгөөд захиалга хийх боломжгүй болно.

_