ХҮРГЭЛТИЙН БААТАР - О.ДАНЗАНРАВЖАА

ХҮРГЭЛТИЙН БААТАР - О.ДАНЗАНРАВЖАА

АНХ ЯАГААД ТЭР ЗАХИАГ ХЭРЭГЛЭГЧИД ӨГСӨН БЭ ГЭЖ ҮҮ?


Хүргэлт хийж эхэлснээсээ хойш яг 94-дэх захиалгаа дуусгаад ажлаасаа буув. Тэр орой гэртээ очоод 100 дахь хэрэглэгчээ яаж баярлуулах вээ? гэж бодсоор захидал бичих шийдвэрт хүрсэн нь тэр. Маргааш нь 99-дэх хүргэлтээ дуусгаад "Одоо миний 100 дахь хүргэлт шүү дээ" гэж бодохоор л гоё санагдаад байлаа. Өнөөдөр би нэг ч гэсэн хүнд зүгээр л урам өгье, аз жаргал бэлэглэе гээд бичсэн захидлаа хоолтойгоо хамт өгчихсөн юм.

✉️

Харин бүүр сүүлд захианы маань эзэн зургийг нь аваад стори хийснийг мэдсэн дээ. Бид нар чинь хэрэглэгчдээсээ л урам авч, улам хурдтай хүргэх эрч хүчээ сэлбэдэг. Ялангуяа хүргэлт дууссаны дараа 5 од өгөөд, гоё сэтгэгдэл биччихсэн байвал ядарсан үед сэтгэл сэргэж, царайнд минь мишээл тодроод ирнэ дээ.

🤩
💪🏻


Би одоо 19 настай. 9-р ангиа төгсөөд Монгол Солонгосын Политехникийн коллежид "автомашины засварчин" болон "механикч" мэргэжлүүдээр тус тус суралцаж, төгссөн. Уг нь өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлэх зорилготой яваа. Хийгээд эхэлье гэтэл санхүүгийн шаардлага тулгарсан л даа. Яадаг юм билээ? гээд фэйсбүүк ухаад сууж байтал мэдсэн юм шиг л манайд ороод ир ээ гээд Ток Ток-н зар гараад ирсэн. Хүссэн цагтаа ажиллаад, хажуугаар нь бизнесдээ ч анхаарлаа хандуулах боломжтой учраас шууд л орж, сар гаруй ажиллажээ.
Хүргэлтээ хийж дугуйгаа жийж явахдаа бусадтайгаа зам дээр зөндөө таардаг. Бүгдийг нь сайн танихгүй ч хоорондоо зөрөхдөө хэзээ ч зүгээр өнгөрөхгүй, заавал толгой дохин инээгээд өнгөрдөг нь гоё шүү.

☺️


Нэг удаа захиалгаа шалгатал “Төрсөн өдрийн мэнд хүргэе!... эгч, ахаас нь” гэж бичээрэй гээд оруулчихсан байв. Надад хөөрхөн санагдаад хүсэлтийх нь дагуу гоёоор бичин бэлгийн хамт өгсөн. Дараа нь хараад баярласан байх даа гэж бодогдоод санаанаас гарахгүй л байгаа. Бие биенээ гэх сэтгэл хүмүүст үргэлж байдаг. Цаг завгүй ч гэсэн надаар дамжуулаад бэлэг явуулж байгаа нь, би хүмүүсийн гоё сэтгэлийг хүргэж буй нь сайхан.

😌


Энэ хүртэл уншсан хүмүүстээ хандаж хэлэхэд нэгнийгээ хүндлээрэй, хайрлаарай. Өнөөдөр хэн нэгэн хоол захиалаагүй бол бид нар хүргэлтэд гарч, цалин авахгүй. Бид хүргэлтэндээ гарахгүй бол хэн нэгэн хаа нэгтээ өлсөнө. Аль нэг рестораны хоолны захиалга ч буурна. Бид бүгдээрээ л бие биедээ тусалж, хамтдаа гоё амьдралыг бүтээлцэж байна. Өнөөдөр хар бараан мэдээлэл, муу муухай зүйл олон боловч ЭЕРЭГ байх боломж бидэнд үргэлж бий. Бие биедээ аз жаргал, амьдралын гоё амтыг бэлэглээрэй.

🥰



Ток Ток ХХК- Хүргэлтийн ажилтан О. Данзанравжаа

💛