ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Jul 20, 2022

Ток Ток ХХК түүний харилцагч байгууллагууд болон хүргэгч нар нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн тулд  хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах нөхцөлийг баримтлан, хэрэгжүүлнэ.

  1. Ток Ток ХХК нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгчийг таних, баталгаажуулах, бүртгэлжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн захиалсан хаягт хүргэх, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, урамшуулал сурталчилгааны мэдээлэл, мэдэгдэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана.
  2. Ток Ток ХХК нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд сайжруулалт хийх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилгын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд гэрээ, үйлчилгээний нөхцөлийн үндсэн дээр дамжуулж болно.
  3. Ток Ток ХХК нь гэрээ, үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр хугацаанд болон хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотойгоор үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлэх эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд хүний хувийн мэдээллийг боловсруулж, ашиглана.
  4. Ток Ток ХХК нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаалах, мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийн эзэнд хуульд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй.
  5. Хэрэглэгч бичгээр хүсэлт гарган үйлчилгээ үзүүлэгчид олгосон өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах зөвшөөрлөө цуцлах эрхтэй.
  6. Ток Ток ХХК нь хэрэглэгчийг танин, баталгаажуулсны үндсэн дээр бүртгэл хийх шаардлагын дагуу үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч зөвшөөрсөн гэж дарсны дараа тус системд бүртгэгдсэн өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахыг зөвшөөрч байгаагаа баталгаажуулсан гэж үзнэ.
  7. Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч хүлээн зөвшөөрч баталгаажуулсны дараа үйлчилгээг авах эрхтэй болох бөгөөд нөхцөлтэй танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг Ток Ток ХХК хариуцахгүй.
  8. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  9. Хэрэглэгч нь Ток Ток захиалга хүргэлтийн системд нэвтрэх утасны дугаар, цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Ток Ток” ХХК хариуцахгүй.