Хоол захиалгын туршлагууд #1, Хэрэглэгч Д-ийн зөвлөмж

Food Oct 8, 2019
  1. ТокТок апп-аар хамгийн анх NuclearSteak-ийн  хоолыг захиалж байсан. Анх ирэхдээ сав баглаа боодол нь яг  солонгосын чанартай, үзэмжтэй байсан. Сүүл нэг удаа сав нь солигдсон жоохон тиймэрхүү байсан ч амт бол яг хэвээрээ. Нээх гоё час хийсэн мах идмээр санагдсан үедээ захиалбал зүгээр. Стейкны ил гал дээр шарсан гоё амт дандаа байдаг. Эмэгтэй хүнд Порц яг таардаг, эрэгтэй хүнд багадаж магад.

2. Little sheep  -ээс Хаа, Шаант, Толгой захиалж байсан. Бүгд порц сайтай, тасархай амттай. Хонины толгой хамгийн тасархай, би өдөр болгон идсэн ч чадна. Шаант, Хаа хоёрын хувьд амт нь гоё ч аргуун санагддаг, хоол боловсруулах технологийн хувьд шорлогний аргыг ашигладаг байж магад. Хажуудаа дүрдэг шөл жижгээр савлаад явуулбал хэлэх үг байхгүй тасархай.

3. Loving Hut Хан-Уулынх. Эдний ихэнх хоолыг идэж үзсэн. Дэглэмтэй байгаа хүнд зөвлөхөд зутан шөл болон бууцаатай салатыг нь авбал хамгийн зохимжтой. Олуулаа ширхэгийн хоол хайж байгаа бол пирошки, мантуун буузыг нь санал болгож байна. Хааяадаа цагаан хоол иддэг, нээх махасдаггүй хүнд бол хөнгөн, амттай хоол шүү. Онцолж хэлэхэд МАААААШ хямд. Доод талын худалдан авалтын дүн хүргэх гэж хөлдүү буузыг нь нэмж авдаг. Тэр нь махтай буузын дундуур жигнээд идэхэд их дажгүй шүү.

4. Swagat энэтхэг хоолноос сүүлд захиалсан. Үнэ боломжийн хэр нь, Порц дажгүй санагдсан. 1 бууцаатай карри, 2 нана авахад 2 том хүн, 2 хүүхэд хангалттай идсэн. Энэтхэг хоолны чанарыг нээх ялгаж чаддаггүй байж магад, олон жил болсон ресторанаас дутахааргүй санагдсан. Гэнэт энэтхэг хоолоор өлсдөг надад бол өөр хүнд санал болгохоор санагдсан.

Дараагийн удаа Yuna болон La Balance-аас захиалъяа гэж бодож байгаа. Yuna-д хачир ихтэй, порц сайтай нэг хоол байдаг гэж сонссон тэрийг авч үзнэ. La Balance-т байгаа бүхэл үрийн пиццаг идэж үзье гэж бодоод л байгаа хэр нь амжаагүй л явна. Энэ 2 хоолыг идчихээд сэтгэгдлээ хуваалцах хүртэл түр баяртай.