Хамгийн гайхалтай нь Хүргэлт хийгээд зөвхөн урамшуулалд авсан төлбөрөөрөө Алтай таванбогдруу 10 хоногийн аялалд явсан.

Sep 4, 2023

Сайн байна уу? Намайг Цэнд-Аюуш гэдэг. Би ШУТИС-д суралцдаг. Та бүхэнд хэрхэн ТокТок хүргэгч болсноо хуваалцъя.

😁

Анх хуурай ах маань санал болгоод ТокТок-ыг мэдсэн. Эхлээд дугуйгаар хүргэлтээ эхэлсэн. Анх ажиллахад цүнх авах хэрэгтэй байдаг тул арай хямд үнээр авах гээд хүргэгчдийн фэйсбүүк групп-т зар тавиад авсан. Цүнхээ зарсан хүргэгч надад хүргэгчийн ажлынхаа know how-ийг зааж өгсөн нь үнэхээр их тус дэм болсон. Хүргэлт хийх туршлагаа нэмэгдүүлсний дараа цүнх авсан хүргэгчээсээ мопед зээлээр аваад илүү ихийг хүргэдэг болсон. Хамгийн гайхалтай нь Хүргэлт хийгээд зөвхөн урамшуулалд авсан төлбөрөөрөө Алтай таванбогдруу 10 хоногийн аялалд явсан.

😇

Анх ажилд ороход апп-д бүртгүүлэх хэсэг нь их гоё байсан шалгалт өгөөд л ямар нэг даваа даваад байгаа мэт санагдсан. Ийш тийш явах шаардлагагүй, оффисгүй, ажлын хүмүүсээ танихгүй, бүх зүйл нь автомат байдаг нь гоё байсан. App ойлгоход гоё байсан гэхдээ 2 хүргэлт авчихаад хажуу тийш скролл хийдгийг нь мэдэхгүй хэрэглэгчид үйлчлэх төвөөс тусламж гуйж байсан.Хүргэгчийн ажил хийгээд маш олон юм сурсан бүр Улаанбаатарын хамгийн гоё хурд сааруулагчийг мэддэг болсон. Тэр нь Академийн арын 2 хурд сааруулагч. Зайсангийн зам хэцүү гэхдээ мопедтой хүн ядаж түгжрэхгүй. Цүнхээ үлдээдэг газар маань хаасан тэгээд хамгийн ойрын харилцагчдаа үлдээхэд л эелдэг л байдаг.

😔

Борооноор Сэлбийн гүүрний хажуугаар явахдаа дугуйгаа үлдээгээд алхаад хүргэтэл гутал нороод усандаа шигдээд баларсан. Үерийн үеэр тог тасарсан лифтгүй байранд шатаар 10 давхарруу олон дахин өгсөхөд хэцүү байсан ч дасгал хөдөлгөөн болж байна даа л гэж бодсон. Тэгж унаж бүдэрч явахад хэрэглэгчийн үнэлгээ их гоё санагддаг. Тэрийгээ хүргэлт хийгээгүй үедээ ч хардаг. Баян-өлгийд аялж явахдаа сүлжээ ороход үнэлгээгээ уншаад уулын оройд сууж байлаа.

💛

Хүргэлтээ хийж явахад хэрэглэгчид хараад л олон зүйл хэлдэг. Нэг эмээ харчихаад цүнх чинь арай л том юмаа гэсэн. Харин өөр нэг хараад зөгий шиг юмаа гээд өхөөрдсөн. Гэтэл нэг жүжигчин ах харчихаад за тэгээд хүн амьтны машин тэрэг зурав гээд байсан. Харин хүүхдүүд харчихаад ТикТок гээд байдаг, би ч ТокТок шүү л гэдэгдээ.

🥰

Үйлчилгээний төлбөртөө урамшаад олон цагаар ажиллах болсон. Сайн байна уу? ТокТок-оос ярьж байна гэж хэлэхээр хэл ам ээдрээд байдаг болсон. Тэгээд ажлын цагаа арай багасгах болсон. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй гэж бодсон.Одоо яг хичээлдээ орох гээд жигдрэх гээд явж байна тэгээд амралтаараа хүргэх төлөвлөгөөтэй байна.

💪

Манайх хүргэгчийн үзүүлэлтийг тогтмол хэмждэг 07сард бүх үзүүлэлтэнд 01-рт явж байсан. Одоо ч байраа алдчихсан байхдаа гэж санаа зовж байна хэхэ. Хамгийн гоё нь хүссэн үедээ хүссэн цагтаа ажиллах боломжтой хуваариа өөрөө сонгодог нэг ёсондоо өөрөө өөрийнхөө BOSS юмдаа. Бас нэмэлт урамшуулал ихтэй бөгөөд үйлчилгээний төлбөрөө найдвартай олгодог нь их таалагддаг. Нэг удаа Asian wok дээр 5-уулаа тааралдахад аймар олуулаа таарсан мэт санагдаж байсан. Бид хоорондоо таараад маазраад суух завдалгүй л энд тэнд сүлжилдээд л хүргээд явж байдаг.

😊

Би ажилд орохоосоо өмнө яг сайн ажиллаж чадахаа бүр мэдээд байсан юм аа. Яг түүндээ хүрч сайн ажиллаж чадсандаа их баярладаг. Шинээр ТокТок хүргэгч болж буй танартаа захихад толгойгоо сайн ажиллуулж, ачаалалтай цагт ажиллаад, сэргэлэн байж хурдан сураад ихийг хүргээрэй гэж хүсье.