ГОМДОЛ, ЦУЦЛАЛТЫГ ЯАХ БЭ?

Харилцагч Oct 13, 2020

САР БОЛГОН ТАНЫ РЕСТОРАНТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, ЦУЦЛАЛТЫН ТАЙЛАН ОЧНО.

Энэхүү гомдлын бүртгэлийн зорилго нь аль аль талын үйл ажиллагаа, үйлчилгээг хурдан шуурхай, хариуцлагатай болгоход чиглэсэн.

Гомдлын тоог хамтдаа буулгаснаар Бид эцсийн хэрэглэгчиддээ сэтгэл ханамжийг бэлэглэж чадна.
15

РЕСТОРАНТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ТӨРӨЛ

Рестораны үйл ажиллагаатай холбоотой дараах гомдлууд KITCHEN APP-ийн дээр харагдах бөгөөд та гомдлуудын хүлээн аван, давтан гаргахгүй байх дээр хичээнгүй ажиллана гэдэгт итгэж байна:
5-1

  • Хоолыг хүлээн авах товч дараагүй. Гэрээнд заагдсны дагуу ресторан KITCHEN APP дээр орж ирсэн хоолыг 5 минут дотор хүлээн авч, бэлтгэж эхэллээ гэсэн товчыг дарах үүрэгтэй. Хэрэв уг товчийг хугацаандаа дарахгүй бол ресторанд Гомдол болгож бүртгэнэ.
  • Хоол хугацаандаа гараагүй. Ресторан хоолыг хүлээж авснаас хойш 10-25 минутанд хоолыг бэлтгэн бэлэн болгосон байх бөгөөд хугацаандаа гараагүй тохиолдолд гомдол бүртгэгдэнэ.
  • Хоол гарахгүй болсонг тэмдэглээгүй.
  • Ресторантай холбогдох дугаар ажиллахгүй байх.
  • Ресторан ажиллахгүй болсонг тэмдэглээгүй.
  • KITCHEN APP-аа ашигладаггүй.
  • Буруу хоол савалсан, эцсийн хэрэглэгч хоолны чанартай холбоотой гомдол гаргасан үед системд бүртгэхээс гадна нэн даруй утасдаж танд хэлнэ.

РЕСТОРАН ГОМДОЛ ГАРГАХ

Жолооч цагтаа ирээгүй. Хоол захиалга системд орсноос хойш 30 минут дотор ТокТок-ийн жолооч ресторанд очсон байх үүрэг хүлээх бөгөөд хоцорсон тохиолдолд тухайн захиалга бүрийн хойно та ГОМДОЛ оруулна. Дараах зургийн дагуу оруулаарай:
Бусад төрлийн гомдлыг salesteam@aggregator.mn имэйлээр хаягаар бидэнд илгээх боломжтой.