Эрэлхэг эрчүүддээ зориулах БЭЛГИЙН БАГЦУУД

Хэрэглэгч Mar 15, 2021

Цэргийн баяр буюу 3-р сарын 18-ны өдөр болоход гуравхан өдөр үлджээ. Та хайрт аав, халамжит хань, хамтран ажилладаг залуус, ах дүүс гээд өмөг түшиг болдог эрчүүдээ баярлуулах бэлгээ сонгож амжсан уу? Охид бүсгүйчүүдэд бэлэглэх бүтээгдэхүүн маш олон байдаг ч, эрчүүдэд зориулах бэлэг ховорхон шүү дээ. Тэгвэл тэдэнд маань таалагдах хамгийн гоё, бас боломжийн үнэтэй бэлгийн 5 багцыг “Ток Ток” брэндээс онцолж байна. Та багцаа сонгоод 24 цагийн дотор хүргүүлээд аваарай.

АХЛАГЧ БАГЦ

Эрэгтэй хүн бүрд байх ёстой зүйл бол “зангиа”. Өдөр тутамдаа зүүхгүй ч онцгой баяр, тэмдэглэлт өдрүүдэд зангианы хэрэг заавал гардаг. Түүнчлэн өдөр тутамдаа хэрэглэх үндэсний брэндийн савхин хэтэвчийг хамт бэлэглэх нь төгс  сонголт болох нь гарцаагүй. Дээр нь нэмээд үндэсний идээ айргаар бэлэг барихад баярлахгүй Монгол эр хүн гэж байхгүй шүү.

МИНИЙ БААТАР

Энгийн хэр нь цэмцгэр загварын савхин хэтэвчийг үндэсний идээтэйгээ хамт аавдаа, ханьдаа, ахдаа бэлэглэхийг санал болгож байна.

Миний баатар

ЭХ ОРОН ДУУДАХАД БЭЛЭН

Ажлын хамтрагчдаа өгөхөд хамгийн тохиромжтой, боломжийн үнэтэй бэлэг. Бүтээлч үхэр жилийн ажил хэрэгч залууг илтгэх аяга, арьсан хэтэвч хоёрыг санал болгож байна.

ОФИЦЕР БАГЦ

Эрчүүдийн хэрэглээнд зориулан бүтээсэн арьсан гар цүнх нь авч явахад авсаархан тул мэдрэмжтэй бэлэг байх болно. Мөн “Omi” брэндийн эрэгтэй загварын ногоолон чулуун бугуйвчийг хөхүүрийн айрагтай хамт санал болгож байна.

ХУРАНДАА БАГЦ

Цэргийн том хэргэм цолуудын нэг нь “Хурандаа цол” байдаг. Энэхүү багцыг та  эрэлхэг Монгол цэргүүд, эрхэм хүндэт аав, талархан хүндэлдэг эр хүндээ бэлэглэвэл зохимжтой. Багаж хэрэгсэл эрчүүдэд хэзээд л хэрэг болдог, тэдний дуртай зүйлсийн нэг. Мөн энэхүү багцад арьсан гэртэй ширээний багажууд багтсан байгаа. Дээр нь нэмээд  үндэсний идээ хөхүүрийн айргийг санал болгож байна.

Та сонголтоо хийчихсэн бол яг одоо урьдчилсан захиалгаа өгөөрэй. Багц бэлгүүд нь цөөн тоотой тул та яараарай.

Хүссэн бэлгээ Ток Ток-оос хүргүүлэн авах утас: 7766-766

Апп татах: Android app , Iphone app