Энэ сард турших ёстой 4 ресторан
Хаврын урь орж, хүн бүрийн сэтгэл санаа тэнийсэн сайхан өдрүүдэд таны заавал турших ёстой 4 рестораныг танилцуулж байна.
Nuclear Steak
Солонгос улсын түргэн хоолны сүлжээ ресторан болох энэ газрын мах нь үнэхээр амттай. Захиалж үзээд л яагаад TokTok –ын хамгийн их хандалттай рестораны нэг болсонд нь эргэлзэхээ болив. Хонины махтай стейк, Кажун тахианы ланчбокс, Чилитэй үхрийн махан татшийг захиалаарай.

Asian Wok
Азийн хамгийн алдартай хоолнуудыг Улаанбаатарт нэг дороосс туршия гэвэл яг тохирох газар энд байна. Япон, Тайланд, Хятад гэсэн 3 үндэстний хоолыг арааны шүлс ялгаруулмаар сайхан хийж чаддаг. Мэдээж нэрнээсээ Wok-оороо алдартай энэ газар хоолныхоо амтаар таны сэтгэлийг сэргээх болно.

Өнгүр буурч
Жинхэнэ монгол хоолтой газар гэвэл Өнгүр буурчийг сонгож үйлчлүүлээрэй. Ямар нэг илүү амтлагч ашиглаагүй хонины махаар хоолоо бэлтгэдэг нь монгол хоолны өвөрмөц байгалийн амтыг төрүүлдэг. 1.5 кг цуйван нь 4 хүнийг баталгаатай цатгадаг ид шидтэй.

Sakura
Шинэхэн тунатай сашими, амтат удон гоймон, тахиатай кацуны амтыг таашаан савхдан идэхэд ( сэрээдсэн ч болно, учир нь захиалж авахад хэн ч таныг шүүмжлэхгүй) хичнээн сайхан билээ. Уламжлалт япон амт гэдэг бол эдний үндсэн баримтлал. Таны идэж буй мах бүрийг Токио хотоос захин авчирч, Япон тогоочоор бэлтгүүлэн танд хүргэж байгаа нь үнэхээр л хэрэглэгчээ хүндэтгэсэн чанартай газар болохыг илтгэх мэт.

Эдгээр рестораны хоолыг хамгийн хурднаар хүргүүлэн амтлахыг хүсвэл та TokTok Delivery апп-аа татаад захиалгаа өгөөрэй.