Бүрэн автомат угаалгын машиныг зөв ашиглах заавар.

Food Aug 11, 2022

Дээрээ тагтаа болон урдаа тагтай гэсэн 2 төрлийн бүрэн автомат угаалгын машинууд байдаг.

Дараах энгийн алхмууд нь урдаа тагтай угаалгын машиныг хэрхэн зөв ажиллууах зааврыг танд танилцуулах болно.

https://www.toktokmall.mn/shop-single?product_id=98f33829-18ef-4e31-8149-b4c3a654f56c

1. Угаалгын нунтгийн тунг зөв тохируулах

Ariel, Matic, Liquid гэх мэт угаалгын нунтагныхаа савлагаан дээрх зааврыг хувцасны өнгө болон шошго дээрх угаах зааварт таарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Угаалгын нутгийн тун нь таны хэр их угаалга хийж байгаа, хэр зэрэг бохирдсон, тухайн крантын ус хэр хатуулагтай байгаагаас хамаарна.

2. Угаах хувцсаа угаалгын машинд хийх.

Угаалгын машины хаалгыг онгойлгож, угаалгын машинд угаах хувцсаа харгалзах даац хүртэл хийж болно.  Машиныг хэт дүүргэхгүй байгаа эсэхийг шалгаарай - та нэг гараа бугуй хэсэг хүртэл машины хаалга руу оруулах замаар үүнийг шалгаж болно. Угаах хувцастай хамт бугуй хүртэл гар тань орж байвал тохирсон хэмжээ гэж үзнэ.

3. Температурыг сонгох

Хувцасны шошгон дээрх зааврын дагуу зөв температурыг сонгоно.

4. Зөв эргүүлэх циклийг сонгоно.

Хувцасныхаа шошгон дээрх арчилгааны зааварчилгааг харан машины эргэлтийг сонгоно. Торго гэх мэт нарийн ширхэгтэй материал нь илүү удаан эргүүлэх шаардлагатай байх ёстой бол даавуу гэх мэт илүү бат бөх материалыг илүү хурдан эргүүлэх хэрэгтэй байдаг.

5. Хаалгаа хаагаад эхлэх товчийг дарна.

Эргэлтээ тохируулсны дараа эхлүүлэх товчийг дараад угаалгын машинаа ажлуулаарай.

6. Хувцсаа гаргаж авах

Угаалгын машинаас аль болох хурдан гаргаснаар угаалгын машинаа шиэнээр нь хадгалах болно.