БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН НЭМЭХ ВЭ?

Харилцагч Oct 13, 2020

БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН НЭМЭХ БЭ?

Хамгийн амархан дараах хэдэн зарчмуудыг мөрдөөрэй :)

  1. Цагтаа нээж, хааж ажиллах.Борлуулалтаа нэмэх хамгийн эхний гарц бол тогтмол цагтаа Ресторанаа нээж, хааж сурах. Ихэнхи ресторанууд нээх цагтаа нээдэггүй, мөн цагаасаа эрт хааддагаас үүдэн борлуулалтаа алддаг.
    8

  2. Системд оруулсан бүх хоолоо бүгдийг гаргах бэлтгэлийг хангах. Хэрэглэгч танай ресторанруу зочлон хоолнуудыг тань сонирхон харахад бүх хоол нээлттэй байхын бол сонголтоо тав духтай хийдэг. Тиймээс та өдөр бүр бүх хоолнууд тань нээлттэй эсэхийг шалгаарай.
    10

  3. Энгийн, Илүү, Хүслийн багцуудаар борлуулалтаа нэмэх
    ТокТок АПП-ын үндсэн нүүрт байрлах баннер, ХООЛ категорилуу ороход гарах ОНЦЛОХ ресторан, САНАЛ БОЛГОХ хоол, хэрэглэгчрүү NOTIFCATION илгээх боломжуудыг Энгийн 300,000₮; Илүү 500,000₮; Хүслийн 1,000,000₮-ийн багцуудаараа санал болгож байна. Эдгээр багцууд нь борлуулалтыг дунджаар 1.5-4 дахин нэмэгдүүлдэг хамгийн богино хугацааны хамгийн үр дүнтэй арга шүү.
    9

  4. Рестораны үнэлгээ, Борлуулалтын мэдээ, KPI дээрээ шинжилгээ хийх
    Ресторан бүрийг хэрэглэгчид хоол идснийхээ дараа үнэлгээ хийдэг байгаа. Та үнэлгээ болон тайлбарыг тогтмол шалгалж ресторантайгаа холбоотой сайжруулалтыг тогтмол хийхийг зөвлөж байна.
    Борлуулалтын мэдээ, тогтмол гардаг хоолны нэр төрөл дээр шинжилгээ хийснээр тухайн хоолыг тасалдалгүй байлгах бэлтгэл ажлуудыг хангах нь борлуулалтаа нэмэгдүүлэх нэг арга мөн.
    client-care_report-1

  5. Рестораны KPI буюу хоол хүлээн авах хугацаа, бэлтгэх хугацааг тогтмол тракласнаар аль өдөр, аль цагт бид хоолоо удааж байгаа шалтгаанаа тодорхойлох боломжтой болно. Хэрэглэгчид хоол хурдан очих тусам хэрэглэгч дахин дахин захиалдаг, тиймээс ресторанаас ч хоол хурдан гарж, ТокТок ч хурдан хүргэж хамтын хүчээр борлуулалтаа улам нэмье.

  6. Хоолны зураг авалт, Хүргэлтийн савалгаа
    Хоол хүргэлтээр авахаар шийдсэн хэрэглэгч 3 гол зүйлийг хардаг. Нэгт зураг, хоёрт савалгаа, гуравт амт. Хувцасаар угтаж ухаанаар нь үддэгтэй адил хэрэглэгчид АПП дээрх гоё сайхан авсан хоолны зураг дээр үндэслэн сонголтоо хийдэг, тиймээс чанартай үзэмжтэй зураг байршуулаарай.
    Хоёр дугаарт хүргэлтийн хоолны сав баглаа боодол. Хоол нь асгараагүй, халуунаа барьсан, үзэмжтэй, чанартай савалгаатай ирэхэд хэн бүхэн баяртай байдаг. Ресторанад очиж идэхэд рестораны орчин, ширээ засалт чухал байдаг бол хүргэлтийн хоолны савалгаанаас хэрэглэгч сэтгэл ханамж авдаг тул савалгаан дээрээ заавал анхаараарай.
    --