Хамгийн сайхан пиццаг хаанаас амталж болох вэ? /Part1/

Food Nov 15, 2019

Томатны соус, моцарелла бяслаг болон мах ногооны хачиртай хавтгай талхыг пицца гэж нэрлэдэг бөгөөд МЭӨ YI зуунд цэрэг эрс бамбайн дээрээ гурил хавтгайлан болгож бяслаг, ногоо зэргийг дээр нь тавьж иддэг байсан түүхийн олдвор олдож байжээ. ХIХ зууны сүүл үед Италийн Напольд хотод нэгэн тогооч Италийн I Умбэрто хаан болон хатан хаан Маргаритад пицца хийж өгсөн нь ихэд таалагдсан бөгөөд энэхүү явдлын дараа пиццаг жирийн иргэдээс эхлүүлээд хаад ноёд хүртэл амтархан иддэг болсон байна.

Одоогоор бидэнтэй пицца хийдэг 10 гаруй ресторан хамтардаг бөгөөд хамгийн амттай пиццануудыг цувралаар хүргэж байгаадаа баяртай байна.

La Balance

Бүхэл үрийн гурилтай пицца. Бүхэл үрийн гурил, оргио тахианы цагаан зайдас, брокколи, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, моцаррелла бяслаг, хар перец, улаан сонгино, ягаан давс. Эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрт зориулсан эрүүл мэндийн пиццаг эдний хамт олон танд зориулан шинээр бэлтгэн гаргадаг бөгөөд 1 л удаа амталж үзсэн хүн дахин дахин идмээр, салахын аргагүй сайхан амт...

Nuclear steak

Холимог пицца. Үхрийн мах, чинжүү, сонгино, мөөг, шош, бяслагаар хачирласан энэхүү пицца нь эдний стейкүүдээс гадна үйлчлүүлэгчдээ татдаг гол нэрийн хоол нь юм. Хэмжээний хувьд 3 төрлийн сонголттой учраас заавал хамт идэх хүн хайх шаардлагагүй.

Grandlux

Нэрийн, Маханд дурлагсад, Террияки тахианы махан, Мексик үхрийн махан, Хавай, Барбикью тахианы, Маргарита пиццанууд. Грандлюкс рестораны хоолны амт, чанар, савлагаатай маргах хүн үнэхээр гарахгүй. Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулдаг энэхүү рестораны хоолыг амталсан хүн бусдад санал болгохдоо өөрийн хайртай хүний тухай эсвэл хамгийн жаргалтай үеэ дурсах шиг догдлол дүүрэн байдаг нь үнэхээр бест гэдгийг нь илтгэдэг.

Нэгүн ресторан

Монголын хамгийн том пиццатай газруудын нэг бөгөөд 50 см – ийн хэмжээтэй пиццаг та Тунатай, Бяслагт, Холимог, Хавай, BBQ  гэсэн төрлуудээс сонгож, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амтархан идэх боломжтой.

Eleven

Хавай, Маханд дурлагсад, Тахианы махан пиццануудаас сонгох боломжтой бөгөөд пицца болгон дээрээ ундаа дагалддаг нь хамгийн сайхан. Мэдээж пиццаг ундаагүйгээр төсөөлөхийн аргагүй...

River kitchen

Хавай, Маханд дурлагсад, Маргарита пиццанаас сонгох боломжтой бөгөөд хамгийн сонгодог амтыг эндээс мэдрэх боломжтой.

Татах линк:

Андройд үйлдлийн системтэй утсанд апп татах

iOS үйлдлийн системтэй утсанд апп татах

Утсаар захиалах : 7766-7766

Ингээд бид өөрсдийн бяцхан саналуудаа таньтай хуваалцлаа. Та өөрт таалагдсан зүйлээ хийж, Баасан гарагийн оройгоо хөгжилтэй өнгөрүүлээрэй.